“Дүнжингаравын дэлбэрэлт”-ийн хэргийг шүүхээр хэлэлцэж эхэллээ
2026/09/25

“Дүнжингаравын дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-нд хэлэлцэж эхэллээ.
Тус шүүх уг хэргийг урьдчилан хэлэлцэх хуралдааныг өнөөдөр 11:00 цагт товлосон бөгөөд хурал Баянзүрх дүүрэг дэх “Жанжин” клубийн байранд болж байна.
Хэргийг эргэн сануулахад, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд талын уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин “Патрол” загварын автомашинтай мөргөлдсөн. Мөргөлдөөний улмаас хий тээвэрлэж явсан автомашин гэмтэж, хий алдагдан хүчтэй дэлбэрэлт гарсан юм.
Уг осол, дэлбэрэлтийн улмаас 7 хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн гэмтэж, түлэгдсэн бөгөөд олон айл өрх эд хөрөнгөөрөө хохирсон. Амь үрэгдсэн 7 хүний 3 нь гал сөнөөгч, 4 нь энгийн иргэн байсан юм.







Зочин · 2026/09/26
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх гарц үлдлээ
Зочин · 2026/09/25
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh