Огтолсон модныхоо оронд ойд мод тарих: Архангайд хэрэгжиж буй шинэ арга хэмжээ
2026/09/28

Архангай аймгийн Прокурорын газар сүүлийн гурван жилийн хугацаанд хүрээлэн буй орчны эсрэг үйлдсэн 136 гэмт хэргийг хянан шийдвэрлэжээ. Эдгээр хэргийн 85 орчим хувь нь хууль бусаар мод бэлтгэсэнтэй холбоотой байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг тус аймгийн Булган, Ихтамир, Цэнхэр, Тариат, Өндөр-Улаан сумдад харьцангуй их бүртгэгджээ. Иргэд ахуйн хэрэгцээндээ мод бэлтгэхдээ зохих зөвшөөрөл аваагүй, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлсэн зэрэг шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдож байгаа аж.
Зохих зөвшөөрөлгүйгээр ой, ойн сан бүхий газарт ургасан модыг огтлох, хөрөөдөх, таслах, үндэстэй нь сугалах, унанги мод түүх зэрэг үйлдлээр ойн санд хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Мөн зөвшөөрөлтэй байсан ч тогтоосон хугацаа, хэмжээ, байршлыг зөрчиж мод бэлтгэсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ.
Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар 450 мянгаас 5.4 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж болно.
Харин уг гэмт хэргийг давтан үйлдсэн, бүлэглэн үйлдсэн, төрийн албан хаагч оролцсон, эсхүл тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүндрэхээр хуульд заасан байна.
Огтолсон модныхоо оронд мод тарих арга хэмжээ
Архангай аймгийн Прокурорын газраас хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд үндсэн ял шийтгэлийнх нь хамт мод тарих албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байгаа аж.
Тус аймгийн шүүх уг саналыг хүлээн авч, мод бэлтгэж байгаль орчинд хохирол учруулсан хүмүүст үндсэн ялтай нь хамт мод тарих албадлагын арга хэмжээ оноож эхэлжээ.
Ингэснээр зөвхөн ял шийтгэл хүлээлгэхээс гадна байгаль орчинд учруулсан хохирлыг биечлэн нөхөн сэргээхэд оролцуулах зорилготой юм. Үүнээс гадна хууль бусаар бэлтгэсэн мод болон байгалийн баялгийг хурааж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг улсын орлого болгодог. Байгаль орчинд учруулсан хохирлыг хуульд заасны дагуу гурав дахин нэмэгдүүлэн нөхөн төлүүлдэг байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Архангай аймагт бүртгэгдсэн дээрх төрлийн гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт 55.3 сая төгрөгийн хохирол учирчээ. Мөн бэлтгэсэн мод, ашигласан техник, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 539.7 сая төгрөгийн үнэ бүхий 804 эд хөрөнгийг битүүмжилж, хохирол нөхөн төлүүлэх болон улсын орлого болгох арга хэмжээ авчээ.







Pfeifera · 2026/09/28
A Relaxing Rush: Getting Into Papa’s Freezeria
Some games make ordinary tasks surprisingly entertaining. Running an ice cream shop might sound simple, but add a growing queue, several blenders, and customers with very specific topping preferences, and things quickly become lively. That is the charm of Papa's Freezeria, a time-management game about preparing frozen treats while keeping your little workplace under control.
It is a nice choice when you want something easy to understand that still gives you room to improve. The fun comes from finding your rhythm, learning familiar orders, and turning a slightly chaotic shift into a smooth routine.