Өглөөний автобус эрт хөдөлж, оройн үйлчилгээг сунгана
2026/09/28

Нийслэлд нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор автобусны тоог нэмэгдүүлэхээс гадна өглөө, оройн үйлчилгэний цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.
Нийтийн тээврийн бодлогын газрын тээврийн эдийн засагч О.Хонгорзулын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 129 чиглэлд 1176 тээврийн хэрэгсэл өдөр бүр үйлчилж, 650 мянга гаруй зорчилт хийгдэж байгаа аж.
Есдүгээр сараас зорчигчдын урсгал нэмэгддэгтэй холбоотойгоор энэ сараас нийтийн тээврийн үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлсэн байна. Цаашид бүртгэлийн санд байгаа тээврийн хэрэгслүүдийг 100 хувь үйлчилгээнд гаргаж, зорчигчдын эрэлт, урсгалд нийцүүлэн үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн өглөө, оройн оргил ачааллын үеэр автобус удаан хүлээлгэх, түгжрэлээс шалтгаалан автобуснууд нэг талдаа бөөгнөрөх асуудлыг бууруулахын тулд цагийн хуваарьт зохицуулалт хийх юм байна.
М1-М6 үндсэн магистраль чиглэлүүдэд өмнө нь бүх автобус хоёр эцсийн зогсоолоос хөдөлдөг байсан бол зорчигчдын эрэлт, урсгалд үндэслэн бусад зогсоолоос хөдөлгөх зохицуулалтыг туршиж байгаа аж. Ингэснээр зорчигчдын эрэлт ихтэй хэсэгт автобусыг илүү оновчтой хуваарилах боломжтой болох юм.
Өвлийн цагийн хуваарьт шилжих болон ажлын цаг урагшилж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн өглөөний үйлчилгээг эхлүүлэх цагийг урагшлуулж, оройн үйлчилгээг дуусгах цагийг хойшлуулахын зэрэгцээ шөнийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Одоогоор автобусны дундаж хүлээлгийн хугацаа 11 минут орчим байгаа бөгөөд түгжрэлээс шалтгаалсан хүлээлтийг бууруулахын тулд нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөөний нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлсөн бөгөөд үүний үр дүнд автобусны дундаж хурд ойролцоогоор 30 хувиар нэмэгдсэн байна. Цаашид Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөө зэрэг гол замуудын нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба болон Нийтийн тээврийн бодлогын газар хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд 24 цагаар хяналт тавьдаг шуурхай удирдлагын тээвэр зохицуулагчид ажилладаг бөгөөд түгжрэлээс шалтгаалан автобус нэг талдаа бөөгнөрөх, хөдөлгөөн саатах үед тээврийн хэрэгслийн таталт хийх, чиглэлд зохицуулалт хийх зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлдэг байна.







Mygmarjargal · 2026/10/01
Nalaih urgah naran honhor chigleld ywdag awtobusig 23tsag hurtel ywuulmar bn
Oyunnomin · 2026/09/30
December bn oroi harih geheer avtobus bhgui hetsuu bna
Баатарсүрэн · 2026/09/29
Болжийн гэж бодож бна
Иргэн · 2026/09/29
Яармагийн 1р эгнээг бүрэн гүйцэд чөлөөлж өгмөөр бна.Машин чихээстэй , жолооч нар торгуулиас айхгүй бна.Торгуулаад ч хамаагүй явна ш дээ гээд ярьж бгаа жолооч нарыг яах вэ???.Яармаг бүр гамшиг шүү!!.Өглөө 7⁰⁰ гэхэд Номин макрогоос Хүннү молл цаашлаад гүүр хүртэл түгжрэл!!!!!!+! #Замын цагдаагийн
Дорж · 2026/09/29
Өглөө 7цагийн нарны зам дагуу замын цагдаагийн автобуснууд өглөө хүрэлцэхгүй байна! Хүн ихтэй багтахгүй хоцроод бнашдээ
Отгобаяр · 2026/09/29
Автобусны 1 эгнээг чөлөөлмөөр байна .Автрбус хурдан явбал машин унах нь багсана мөн жолорч нар арай дэндүү fs ороод л утас уруугаа байнга хараастай энийг болиулж цаг өгмөөр байна ар араасаа бөөнөөрөө явуулахыг болиулах хэрэгтэй
· 2026/09/29
Тахилтруу өглөөний автобусыг 5:30-д явдаг байвал зүгээр бнаа
Ayo · 2026/09/29
Ч:34 tets 3 chiglel bur arai shuu nere
Сок · 2026/09/29
361 гарам чиглэлийн Х:15 болон ногоон толгой 21 номерийн автобуснуудын тоо нэмэх өглөө 7 цагт явуулах
Зочин · 2026/09/29
61 дугаартай автобусны офицероос хөдөлдөг маршрутыг эрт болгох хэрэгтэй ТЭЦ ээс 06.30 гээд автобус хөдлөөд тойроод ирэхэд 7.15 гэнд ирж байна аа
Зочин · 2026/09/29
Зайсангийн 65 дугаартай автобусыг өглөө 6.00 явуулдаг баймаар бн 52.42 дугаартай автобусыг Зайсан хайрханаа нар зөв тойрч явуулдаг болгомаар бн монгол ёс нар буруу тойрдоггүй биз дээ 65 дугаартай автобуснууд урд нь ямар ч түгжрээгүй байхад зүгээр л мөлхчихдөг жаахан хурдан явна уу гэхэд бид цагаа барьж бн тийм юм бол таксы бариад яв энэ тэр гэнэ буцаад офицер тал руугаа явахаар огцом тоормозлоод юундаа яардаг юм бүү мэд шахаж ирээд л аймаар явнааа иймэрхүү асуудлууд тулгарч бгаа өглөө яс цагтаа хөдөлөх автобус бараг ховор хөдлөөд явахаар тэгээд л мөлхөнө бас хагас бүтэн сайнд 65 дугаартай автобусыг 07 цагт эх авч явуулж баймаар бн за уучлаарай та нарын ажилд амжилт хүсэе ер нь бол автобус хүлээх бас хүйтэн болж бгаа бас нэг санал хэлэхэд хойно нь автобус ирж зогсоод хүмүүс буугаад урд автобус руу суух гээд гүйх хооронд яваад өгдөг
Зочин · 2026/09/29
Эхний автобуснуудаа эрт болгомоор байна. 06 20 арай л орой байнаа
. · 2026/09/28
Uliastain autobusiig ert hodolgoj toog nemya 1r baaz yawuulmaar bna emsidtei hamtarch
Зочин · 2026/09/28
Яармаг, нисэхийн чиглэлийн эхний автобуснууд 6н цаг гэхэд хөдөлж бгаа нь амар бна.