Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
уржигдар

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарт энэ оны есдүгээр сарын 25-наас эхлэн хилийн хориг тавьсан. Өчигдөр түүний өмгөөлөгчид хилийн хоригийг нь цуцлуулах саналыг Ерөнхий шүүгч Б.Халиунд гаргасан боловч хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
Прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн шүүхэд санал хүргүүлжээ. Эл саналыг өнөөдөр 13:30 цагт Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон бөгөөд шүүх хурал 14:20 цагт эхэлсэн.
Гэвч шүүх хуралдааны үеэр Б.Баатар өөрийн шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар шүүх хурал түр завсарлаад байна. Одоогоор шүүгчдийн бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хэлэлцэж буй юм.







Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох гарц л үлдлээ