Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
2 цагийн өмнө

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр тэрээр “Саятан сүрэг” гэдэг компани БНХАУ-ын “Арвас” гэдэг үүлдрийн эцэг мал болох ухна оруулж ирсэн. Эндээс ямааны годрон өвчин тархсан нь тогтоогдсон. Тус компани нь хилээр хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй байна. Учир нь хилээр оруулж ирсэн амьтдын жагсаалтад энэ үүлдрийн ямаа огт байхгүй. Бид энэ асуудлаар тагнуулын байгууллагад хандсан.
Малын гоц халдвар хаанаас гарч ирэв гэдэг нь тодорхойгүй мэдэх эзэнгүй, хил орчмоос л гарчихлаа гэдэг. Харин энэ удаагийнх бол бүүр нутгийн гүнд гарчихлаа. Хамар доор нь энэ малыг зарж байхад мал эмнэлгийн газар нь юу хийж байсан юм бэ? Үүнийг шалгуулахаар ЭЦА-д болон ТЕГ-т хандсан. Аймаг орон нутагтаа өвчин гаргахгүй байхад бүх шатны байгууллагууд анхаарах ёстой болсон учир хуулинд өөрчлөлт оруулахаар өргөн барина. Годронгийн вакцин хүртэл эхэлсэн явж байна. Эрдэм шинжилгээний ажил учир сар гаруй хугацааг шаардана. Монгол улсад устаж үгүй болсон халдварууд гаргаж эхэллээ.







Зочин · 15 минутын өмнө