Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар дээрэмдэх төрлийн 457 удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

Тухайлбал “манай эхнэр гар утсаа дээрэмдүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад оройн 20:00 цагт бүртгэгдсэний дагуу шалгажээ. 

 

Шалгалтаар 34 настай эмэгтэй А-г гэртээ харихаар явж байхад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 35 орчим насны эрэгтэй айлган сүрдүүлж, биед нь халдан гар утсыг нь дээрэмдэж зугтаасан байна. 

 

Улмаар сэжигтэй этгээд М-ийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн бүрэлдэхүүний алба хаагчид эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ. Иймд шөнө оройн цагаар болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.