Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдөр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Silk Road баригдаж байгаа барилгын ажил дээр ирээд дарамталсан” гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Эл мэдээллийн дагуу шалгахад тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн Монгол, Хятад иргэд маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Тухайн асуудалтай холбоотой бусдын биед халдаж, зодсон асуудал тогтоогдоогүй.