Хэнтий аймгийн Хэрлэн сумын ойролцоо их хэмжээний өвс ачсан том оврын автомашин шатжээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумаас 8 км зайд байрлах шатахуун түгээх станцын ойролцоо 1000 боодол өвс тээвэрлэж явсан том оврын автомашин шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна.

Одоогоор гал түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна гэв.

Шатахуун түгээх станцын ойролцоо их хэмжээний өвс ачсан автомашин шатсан нь галын аюулыг улам нэмэгдүүлж болзошгүй нөхцөл юм.

Иймд жолооч, иргэдийг галын голомтод ойртохгүй байх, аюулгүй байдлаа хангах, онцгой байдлын алба хаагчдын зааварчилгааг дагахыг анхааруулж байна.