Ардчилсан намын бүлгийн даргын суудалд Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөнө
1 цагийн өмнө

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын асуудлыг хэлэлцэнэ. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам 42 суудалтай болсон. УИХ-д олон гишүүнтэй сөрөг хүчин гэсэн үг. Ардчилсан намын бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг томилсон байдаг. Өнгөрсөн хугацаанд 42 гишүүнтэй том бүлийн удирдаж ирсэн О.Цогтгэрэл Ардчилсан намын учраас бүлгийн даргын ажлаа өгөх ёстой гэсэн шаардлага нам дотроос нь гарч, удаан хугацааны дараа өөрөө бүлгийн даргын суудлаа өгөхөөр болсон. Энэ дагуу Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Ардчилсан намын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын гишүүд өрсөлдөх нь ээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хувьд 2008 оны УИХ-ын гишүүнээр, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Хоёр ч удаа жагсаалтаар сонгогдсон Х.Тэмүүжинг Ардчилсан нам дотроо толгой цохидог хуульчдын нэг гэлцдэг.
Тэгвэл Х.Тэмүүжингийн өрсөлдөгч Б.Түвшингийн хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүсээс сонгогдсон шинэхэн гишүүн. Улс төрийн хувьд намдаа олон жил зүтгэсэн намтартай, Ардчилсан нам доторх эдийн засагчдын толгойлдог нэгэн.







Зочин · 5 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh