Орон сууцны үнийн индекс 2026 оны есдүгээр сард 1.47 болж, өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өсжээ.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.7 хувь, хуучин орон сууцны үнэ 8.8 хувиар тус тус өссөн байна. Харин өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.2 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ 2.0 хувиар нэмэгджээ. Энэ оны есдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөгт хүрчээ.

Орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 7.99 сая төгрөг буюу хамгийн өндөр байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим3.31 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.