ШИНЭ КЛИП: Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр"
1 цагийн өмнө

Дуучин Б.Замбалгарав, A.Сүхбат нарын хамтарсан "Чиний дүр" нэртэй шинэ уран бүтээл цацагдаж олны хүртээл боллоо.
Soul R&B төрлийн энэ дуу нь цацагдсан даруйдаа сонсогч, үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг аваад буй гэнэ.
Ойрын үед гараагүй үг, аялгуутай, хөгжим хийц сайтай болжээ хэмээн мэргэжлийнхэн дунд ам сайтай байна.
Тэгвэл эл дууны үгийг Б.Батцэнгэл буюу Quiza, аяыг Б.Замбалгарав, Хөгжмийн найруулгыг Хасар /Minty/, төгөлдөр хууыг Н.Лигдэн, гитарыг Болдоо, Басс гитарыг Б.Ашид, дуу бичлэг тохиргоог Tuana /M records/ хийж гүйцэтгэжээ.
Харин клипийг Д.Булгуун /Bukk/ бүтээсэн бол гэрэлтүүлгийг Tseq /Trzn/ гол дүрд Г.Оюунчимэг нар тоглосон байна.






