Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ
1 цагийн өмнө

Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо ирэх бямба гарагт буюу аравдугаар сарын 17-нд “Сайхан ч юм даа” нэртэйгээр хийх гэж буй. Тэгвэл эл тоглолтын тасалбар зарагдаж дуусжээ.
Тэрбээр энэ талаараа өчигдөр /2026.10.14/ цахим хуудсандаа “Тасалбар маань дуусжээ. Намайг сонгон, цаг заваа зарцуулан, тоглолтын тасалбараа худалдаж авсан та нартаа баярлалаа. Аравдугаар сарын 17-нд “АСА цирк”-т уулзацгаая” хэмээн нийтэлжээ. “Сайхан ч юм даа” тоглолт аравдугаар сарын 17-нд 19.00 цагаас “АСА арена”-д болно.






