УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, эрчим хүчний салбарыг сүйрүүлж байна
1 цагийн өмнө
Дулаан хангамжийн тухай анхдагч хуультай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг мэдээлэл хийлээ.

Тэрээр: "Энэ салбарыг толгойлж байгаа сэтгэлгүй, зүтгэлгүй, хулгай нь дээд зэрэгт хүрч байгаа ХҮН нам хуйвалдааныг төгс утгаар нь хийж, дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг унагаалаа. Энэ хууль батлагдсан бол ХҮН намын хулгайг зогсоох байлаа. ХҮН нам энэ салбарыг сүйрүүлж байна. ХҮН нам эрчим хүчний салбарыг сүйрүүлж байгаа нэг том асуудал бол хүний нөөцийн асуудал юм.
Өнөөдөр хүн болгоныг ХҮН намд элс гэж, ХҮН намд элсэх юм бол таныг даргаар тавина гэж шахаж байгаа тухай мэдээлэл надад тогтмол ирж байна. Өнөөдөр эрчим хүчний салбарт дарга болж байгаа бүх хүн ХҮН намд элсэж байна. ХҮН намд элс, үгүй бол ажлаасаа гар гэж шахаж байна.
Ийм зүйл байж болдог юм уу? Дээр нь жолооч хүнийг эрчим хүчний салбарын удирдлагаар тавьж байна. Мөн тэтгэвэрт гарсан цагдааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр тавьж байна.
Тэгтэл эрчим хүчний салбар гэдэг чинь онцгой салбар. Аюулгүй ажиллагааны дүрэм нь цусаар бичигдсэн дүрэм гэж үздэг, маш өндөр хариуцлагатай ажил. Ийм инженерийн албан тушаалд тэтгэвэрт гарсан цагдааг тавьж байна.
Өөрийнхөө туслахыг өнөөдөр эрчим хүчний зохицуулах хороонд, та бүхний халааснаас гарах цахилгаан, дулааны тарифыг тодорхойлж, зохицуулдаг байгууллагад томилох гээд явж байна.
Ингэж энэ салбарын хүний нөөцийг самарч байна. Энэ салбар хүний нөөцөө бэлдэх гэж асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж байж авч үлддэг юм. Туршлагатай, чадвартай инженерүүд энэ салбарыг авч явдаг юм. Б.Найдалаагийн үед эрчим хүчний салбар нар үзэхгүй юм байна. Тийм учраас энэ өөрийн албан бланк дээр гарын үсэг цуглуулж , энэ сайдыг огцруулах ажлыг хийнэ. " гэлээ.







Зочин · 45 минутын өмнө
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох үед улс хөгжинө