Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг 2026 оны наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн барьсан. Тэгвэл тус хуулийн төслийг УИХ өнгөрсөн баасан эцэслэн баталлаа.

Төсвийн тодотголыг баталснаар арваннэгдүгээр сарын 1-ээс эмч, багш нарын цалинг олгох боломжтой болсноос гадна тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэхээр болов.

1.4 их наядыг хаанаас хэмнэж төсвийн тодотголыг хийсэнтэй танилц

Засгийн газраас 2026 оны төсвийг 1.4 их наядаар танаж 1.4 их наядыг цалин, тэтгэвэр, стратегийн бүтээгдэхүүний нөөц бүдүүлэх, эрчим хүчний татаасанд зарцуулахаар тусгасан ирсэн.

1.4 их наядыг хаанаас хэмнэсэн бэ? гэсэн асуултад Сангийн яамнаас нийслэлийн үнэт цаас 758 тэрбум төгрөг, урсгал зардлаас (Сайд нарын багц): 433.4 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг хэмнэсэн гэлээ.  Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд гэрт ойрхон сургууль байгуулахад 50 тэрбум төгрөг төсөвлөсөн ч хэлэлцүүлгийн шатанд хасагджээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Б.Жаргалан нарын гаргасан саналын томъёоллоор дэмжигдээд түрээсэлж байгаа сургууль цэцэрлэгүүдийн 30 мянган хүүхэд 10, 11, 12 сарын түрээсийн зардалгүй үлдэж байна” хэмээн мэдэгдсэн байдаг.