Хан-Уул дүүргийн хөгжлийн шинэ бүсэд 10 га талбайг хамарсан, залуу гэр бүлд зориулсан “GERDA RESIDENCE” хотхоны шоурүүм аравдугаар сарын 17-ны бямба гарагт албан ёсоор нээгдэж, нээлтийн өдөрлөгөө зохион байгууллаа.

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсэд хэрэгжиж буй тус төсөл нь нийт 25 блок, 1,974 айлын орон сууц бүхий томоохон бүтээн байгуулалт юм. Хот төлөвлөлтийн орчин үеийн шийдлийг ногоон байгууламж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин болон өдөр тутмын үйлчилгээний хүртээмжтэй хослуулснаараа онцлогтой.

Төслийн эхний ээлж нь гурван га талбайд есөн блок, нийт 519 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн. Үүнээс зургаан блок нь 16 давхар, гурван блок нь 13 давхар байх бөгөөд эхний ээлжид далд 164, гадна 92 авто зогсоол шийдэхээр тусгажээ.

Мөн орон сууцны барилгуудыг холбосон худалдаа, үйлчилгээний хэсгүүдийг байгуулж, оршин суугчид өдөр тутмын хэрэгцээгээ хотхоноосоо хангах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Эдгээр хэсгийн дээврийг ногоон байгууламж, амралтын талбай, задгай террас хэлбэрээр тохижуулахаар төлөвлөсөн нь төслийн нэгэн онцлог юм.

Түүнчлэн эхний ээлжийн хүрээнд 11,000 ам метр талбайг ногоон байгууламж, амралт, чөлөөт цагийн орчинд зориулж, хүүхэд багачууд тоглох, гэр бүлээрээ салхилах, оршин суугчид чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

“GERDA RESIDENCE” төслийн шоурүүмд 55 орчим ам метр талбайтай хоёр өрөө, 78 орчим ам метр талбайтай гурван өрөө орон сууцны сонголттой танилцах боломжтой. Орон сууцнууд нь ухаалаг цоож, вакуум цонх, өндөр тааз зэрэг шийдэлтэй бөгөөд худалдан авагчдад бэлэн болон хувааж төлөх нөхцөл санал болгож байна.

Иргэд шоурүүмд өөрийн биеэр хүрэлцэн ирж, орон сууцны зохион байгуулалт, шийдэлтэй танилцан, мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой бөгөөд долоо хоногийн Даваа-Ням гарагт 09:00-18:00 цагийн хооронд ажиллах юм.

 

GERDA RESIDENCE — гэр бүлд ээлтэй орчин, ногоон байгууламж, өдөр тутмын хэрэгцээг нэг дор цогцоор нь шийдэхийг зорьсон шинэ хотхон.