Сэрэмжлүүлэг: ХХБ-ны системийн шинэчлэлийг далимдуулж иргэдийг залилж байна
55 минутын өмнө

Худалдаа хөгжлийн банкны системийн шинэчлэлтэй холбоотойгоор энэ оны аравдугаар сарын 17–19-ний өдрүүдэд зарим үйлчилгээ түр хугацаанд саатсан.
Тэгвэл эл системийн шинэчлэлтэй холбоотой тус банкны нэр, логог ашиглаж, “Үйлчилгээ түр зогссонд хүлцэл өчиж, 500,000–5,000,000 төгрөгийн нөхөн олговор олгож байна” гэх хуурамч зар мэдээллийг цахим орчинд линк, холбоосын хамт түгээж байна.
Иймд иргэд та бүхэн баталгаагүй линк, холбоосоор нэвтрэхгүй байх, хувийн болон банкны мэдээллээ оруулахгүй байх, аливаа мэдээллийг тухайн банкны албан ёсны эх сурвалжаас нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.






