С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
16 цагийн өмнө

Улс төр ч утгаараа бантан жанхуу болчих шиг. Бүтэлтэй юм алга. Нэмээд: Өөдлөх айл үгнээсээ, уруудах айл хэрүүлээсээ гэж, улс төрийн явган хэрүүл тасрах шинжгүй нь. Улам заваараад байх шинжтэй. Тэр тусам, УИХ дотроо хэрүүл арвинтай. Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүд доторх чатаараа бөөн хэрүүл хийцгээж. Жанцан нь: УИХ-ын хэлэлцэх асуудалд С.Цэнгүүн нарын гишүүдийн 26 оны есдүгээр сарын 29-нд УИХ-д өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж. Энэнд бухимдсан гишүүд: УИХ-ын дарга С.Бямбацогтын бэр С.Цэнгүүний өргөсөн хууль гэрлийн хурдаар орж ирлээ, энэ бол дабль стандарт. Бусдынх нь өргөсөн хууль хоёр жил болоод ч УИХ-ын босго давдаггүй. Гэтэл нь С.Бямбацогт даргын бэрийн хууль 20 хоноод ороод ирэх юм гэж. Энэхүү хуулийг С.Цэнгүүн 20 хоногийн өмнө өргөсөн нь үнэн бөгөөд тэгэхдээ: Хуулийн төслийн хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үндсэн шалгуурт тулгуурласан урьдчилсан үнэлгээ, оноо, түүний дагуу тогтоосон эрэмбэд үндэслэн төсөвт тусгах; улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх болон уялдаа холбоог хангасан эсэхийг төсвийн төсөлд нэгтгэн боловсруулах; төсвийн хөрөнгө оруулалтын үнэлгээ, эрэмбэ, санхүүжилт, төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг нээлттэй цахим хэлбэрээр нийтлэх зэрэг зургаан асуудлыг зохицуулна. Мөнхүү: Төсвийн урсгал зардлын бүтэц, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, хүрэх үр дүнгийн талаарх мэдээллийг нарийвчлан төсвийн төсөлд тусгах, нийтэд ил тод болгох; төсвийн төслийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулж, иргэдийн саналын талаар тайлагнах болон төсвийн тусгай шаардлагыг мөрдөөгүй албан тушаалтанд хариуцлага тооцох зэрэг асуудлыг тусгасан.
Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвийн төсөлд тусгахдаа нэгдсэн шалгуур үзүүлэлт, жинлэсэн онооны аргачлалд тулгуурлан, улс төрийн нөлөөллөөс ангид, нотолгоонд суурилах нарийвчилсан зохицуулалт нь төслийн зарчмын шинжтэй, цөм агуулга болохыг танилцуулж байж. Басхүү: С.Цэнгүүн нь 24 оны сонгуулиар АН-ын жагсаалтын 4-т бичигдэж гишүүн болж байж. Өнгөрөгч зуны наадмаар УИХ-ын дарга С.Бямбацогтын хүүтэй авахуулсан зураг нь олны хүртээл болж: УИХ-ын гишүүн С.Цэнгүүн УИХ-ын дарга С.Бямбацогтын бэр болж гэдгийг бүгдээрээ мэдэж авч байж.
Энүүнээс гадна үе үе УИХ-ын гишүүд: Миний өргөсөн хуулийн төслийг хэлэлцэхгүй удаалаа гэх нь бий. Тэр бүү хэл, хоёр жил боллоо, хоёр УИХ дамнууллаа гэж гомдсон явдал байдаг. Гэхнээ: Хадам нь бэрийнхээ өргөсөн хуулийн төслийг гэрлийн хурдаар хэлэлцүүлэхээр оруулж ирлээ гэх гомдол, хэрүүлийн тухайд анхных…
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН







Зочин · 10 цагийн өмнө
Компютерийн програм төхөөрөмжөөр монгол залуусийн сексдэж бгааг өөрсөд нь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн гаж донтнуудад зардаг
Зочин · 10 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh