ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
15 цагийн өмнө

Өнөөдөр Монгол Улсын Төрийн дууллын өдрийг тохиолдуулан морин цагт буюу 11:40 цагт улс орон даяар Төрийн дууллыг нэгэн зэрэг эгшиглүүллээ.
Энэ хүрээнд нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд иргэд цуглаж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургууль дээрээ нэгдсэн байдлаар Төрийн дууллаа эгшиглүүлж хүндэтгэл үзүүлэв. Энэхүү үйл ажиллагаа нь монголчуудын эв нэгдэл, эх оронч үзэл, үндэсний бахархлыг илэрхийлэх зорилготой.
Монгол Улсын Төрийн дууллын түүх
1950 оныг хүртэл Монгол Улсад албан ёсны төрийн дуулал байгаагүй юм. Төстэй үүрэг бүхий дуу хэд байсан гэдэг.
"Эртний сайхан" дууг хуучцуул "Чингисийн төрийн сүлд дуулал" хэмээн ихэд хүндэтгэж байжээ. Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед "Зуун лангийн жороо луус" дууны суурь дээр Богд хааны хүсэлтээр Чехийн хөгжмийн зохиолч Андрей Кадлец ажиллаж төрийн сүлд дуулал анх зохиож байжээ.
Хэдийгээр төрийн сүлд дуулал хэмээн албан ёсоор цоллоогүй боловч 1921 оны ардын хувьсгалын дараах үеэс эхлэн дуулагдаж, хэрэглэгдэж 20-р зууны дунд үед хүрч ирсэн дуу бол “Монгол интернационал” (1922 оны үе) хэмээх дуу юм. Шинэ цагийн Монголын утга зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн үг, ая болох энэ дууг нэгэн үеийн монголчууд төрийн дууллын хэмжээнд хүндэтгэн дуулж байжээ.
Түүхийн баримтаас үзвэл төрийн шинэ дууллын шүлэг зохиох, түүний сонгон шалгаруулалтын ажил 1945 оны үеэс эхэлж байжээ. Тухайн үеийн урлагийн хэрэг эрхлэх газраас “Монгол улсын шинэ дууллын үгийг зохиох хаалттай уралдааны дүрэм”-ийг гаргаж шүлгийн агуулга, хэлбэрийн хувьд тусгай заалт, чиг хандлагыг өгчээ.
Шинэ төрийн дуулал шалгаруулах ажилд маршал Х.Чойбалсан өөрийн биеэр оролцон ая, дууны олон хувилбараар харьцуулан сонсож байжээ. Ингээд “Хад” гэх нууц нэрээр оролцсон Б.Дамдинсүрэнгийн зохиосон аялгууны эхний хэсгийг “Бор шувуу” хэмээх нэртэй Л.Мөрдоржийн дууны төгсгөлийн хэсэгтэй нийлүүлсэн хувилбарыг сонгон авч, олон янзаар сонссоны эцэст баталж Улсын Бага Хурлын зарлиг гаргажээ. Энэ дуу бол Ц.Дамдинсүрэнгийн үг, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдоржийн ая өнөөгийн бидний дуулдаг төрийн дуулал юм.
Монгол Улсын Төрийн дуулал
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай







Зочин · 10 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 10 цагийн өмнө
Компютрийн програмаар монгол залуусийн сексдэж бгааг өөрсөд нь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад зардаг