Ирэх өдрүүдийн цаг агаарын төлөвийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Хур тунадас: 

  • 20-нд Хэнтий уулархаг нутаг болон Халх голын сав газраар,
  • 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 23-нд нутгийн зарим газраар,
  • 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,
  • 25-нд Хангайн уулархаг нутгаар,
  • 26-нд нутгийн төв хэсгээр,
  • 27-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Салхи:

  • 21-нд баруун аймгуудын нутгаар,
  • 22-нд нутгийн зарим газраар,
  • 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
  • Агаарын температур:

  • Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14..-19 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр -4...-9 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус,
  • бусад нутгаар -8...-13 градус хүйтэн,
  • Өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан,
  • бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.