Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
1 цагийн өмнө
Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл:
- Нийслэлд: Нэг удаагийн хуурамч дуудлага бүртгэгдсэн.
- Орон нутагт: Архангай-2, Увс аймаг-1, Булган-1, Хөвсгөл аймаг-4, Хэнтий аймаг-2, Төв аймаг-2, Сэлэнгэ-1 буюу нийт 7 аймгийн нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Улмаар суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан байна. Хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж, аюулгүй болгосон бол 5 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа юм байна.
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЭДЭЭЛЭЛ:
Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай гурван газар нутгийн 4 байршилд баавгай орж ирсэн тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь Хах Хэнтийн УТХГ, . Улаантайгын УТХГ, Хан хөхийн нурууны БЦГ-т байна. Аймаг сумдын шуурхай баг, Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран ажиллаж байна гэв.
Хөвсгөл аймагт аргагүй хамгаалалтаар гурван баавгайг аюулгүй болгожээ
Хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээг орон нутгийн шуурхай багийн шийдвэрээр хэрэгжүүлэн, аюулгүй болгосон мэдээллийг нэгтгэсэн байдлаар дурдвал
1. Хэнтий аймаг: 10-ыг аюулгүй болгосон, /зөвшөөрлийн дагуу 9, аргагүй хамгаалалт 1 баавгайг аюулгүй болгосон мэдээлэл ирүүлсэн/
2. Сэлэнгэ аймаг: 8-ыг аюулгүй болгосон, /зөвшөөрлийн дагуу 7, аргагүй хамгаалалт 1 баавгайг аюулгүй болгосон мэдээлэл ирүүлсэн/
3. Хөвсгөл аймаг: 16-ыг аюулгүй болгосон (зөвшөөрлийн дагуу 13, аргагүй хамгаалалтаар 3 баавгайг аюулгүй болгосон мэдээлэл ирүүлсэн),
4. Дархан-Уул аймаг: 2-ыг аюулгүй болгосон,
5. Увс аймаг: 4-ыг аюулгүй болгосон,
6. Завхан аймаг: 3- аюулгүй болгосон,
7. Төв аймаг: 2-ийг аюулгүй болгосон,
8. Нийслэл: нэгийг аюулгүй болгосон,
9. Архангай аймаг: нэгийг аюулгүй болгосон,
10. Булган аймаг: нэгийг тус, тус аюулгүй болгож, хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэсэн байна.






