Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
1 цагийн өмнө

Өнөө шөнө буюу аравдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын өмнөд, Увс, Говь-Алтайн зарим, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар нойтон цас, цас орж цасаар шуурахыг анхаарууллаа.
Мөн маргааш 10-р сарын 22-ны өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас цас орж цасан шуурга шуурах юм байна.
Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Иймд малчид малаа шуурганд уруудах, төөрөхөөс сэргийлж, өвс тэжээлийн нөөцөө бэлтгэн, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулав.






