Хүүгийнх нь аминд хүрсэн жолооч ээжид нь сар бүр 198 мянган төгрөг бүх насаар нь төлөхөөр болжээ
21 цагийн өмнө

Иргэн Д.Ц зам тээврийн ослоор ганц хүүгээ алдаж, өөрийг нь харж хандан тэжээдэг байсан ганц хүнээ алдсан тул гэм хорын хохирол болон цаашид тэжээн тэтгэх төлбөр гаргуулахаар шүүхэд ханджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээр уг хэрэг хянан хэлэлцэгдсэний эцэст Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уг маргааныг эцэслэн шийдвэрлэлээ.
Дээд шүүхээс дараах байдлаар дүгнэлт гаргасан байна:
Сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд:
Уг хэрэг 2022 оны 09 дүгээр сарын 06-нд үйлдэгдсэн тул сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулах хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзжээ.
Тэжээн тэтгэх төлбөрийн тухайд:
Тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харгалзан, гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгээр хууль ёсны дагуу дахин нарийвчлан тооцжээ.
Ингээд хариуцагч Б.Б-ээс 2022 оны 09 дүгээр сарын 06-наас 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны тэжээн тэтгэх төлбөрт 8.195.500 төгрөг гаргуулан ээж Д.Ц-д олгох, цаашид сар бүр 198.000 төгрөгийг бүх насаар нь олгохоор шийдвэрлэсэн байна.







Зочин · 17 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 19 цагийн өмнө
Одоо параламентийн засаглалтай болоод улс хөгжсөнгүй Монгол улсын онцлог ёрөнхийлөгчийн засаглалтай болох үед улс хөгжинө
зөв · 20 цагийн өмнө
Хүүхдээ хайхрамжгүй жолоочийн гайгаар алдсан эцэг, эхүүдэд энэ жишгээр тэтгэмжийг буруутай этгээдээс олгох нь зөв шүү.