ТАНИЛЦ: Аравдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.83 сая төгрөг болжээ
2026/11/13

Орон сууцны насжилтаар авч үзвэл, өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 4.9 хувь, хуучин орон сууцны үнэ 7.3 хувиар тус тус өсжээ.
Өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 1.3 хувиар, хуучин орон сууцны үнэ 0.4 хувиар тус тус өссөн байна. 2026 оны аравдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.83 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.50 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 3.0 хувь (106.1 мянган төгрөг)-иар өссөн байна.
2026 оны 10 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.94 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.97 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 7.5 хувь (322.0 мянган төгрөг)-аар өссөн байна.
Орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 8.11 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим 3.33 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.
Туршилт тооцоогоор, 2026 оны 10 дугаар сард 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1.39 сая төгрөг, 2 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.96 сая төгрөг, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.06 сая төгрөг байна.
Орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байр Сүхбаатар дүүрэгт 1.65-3.62 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 1.09-1.75 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байна.







бат · 2026/11/14
Зах зээлийн энэ нийгэмд чанар үнээрээ бууралтаар өрсөлддөг манайд эсэргээрээ үнээ өсгөж өрсөлддөг
зочин · 2026/11/14
+
Зочин · 2026/11/13
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/11/13
Төр параламентийн засаглалтай болоод улсын хөгжил удаан Монгол улс хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай болох гарц л үлдлээ энэ үед төсөвөөс хумслах хүний тоо цөөрч улс эзэнтэй болж хөгжнөө