Өнөөдөр Ардчилсан намын "ОНЦ ИХ ХУРАЛ" Соёлын төв өргөөнд боллоо. Тус хурлаар Ардчилсан намын гишүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, одоогийн намын дарга О.Цогтгэрэлийг огцруулах, бүтэц байгуулах зэрэг дотоод асуудлаа ярилцаж эвлэлдэн нэгдэв. Намын эв нэгдлийг хангасан "Их эвсэл"-ийг байгууллаа.

"ОНЦ" их хуралд 21 аймгийн, 9 дүүргээс 1000 гаруй гишүүн оролцож буй юм. Тэд "Их эвсэл" хөдөлгөөний ерөнхий зохицуулагчаараа Хошууч генерал Б.Хурцыг 85 хувиар дэмжиж, сонголоо.

Тэрээр "Итгэл хүлээлгэж, их том хариуцлагатай албанд намайг түр зуур сонгосонд баярлалаа. Яагаад түр гэж байгаа үгийг хэрэглэж байгаа вэ гэвэл залуучууд маань цааш авч явах ёстой юм аа. Энэ хэд маань эрх чөлөөтэй өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж намдаа хүчин зүтгэж яваа. Хэн нэгний төлөөлөл биш. Бүгдээрээ намдаа жинхэнэ шинэчлэлийг авчирна" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.