Гаалийн улсын байцаагч Д.Н нь 350 сая төгрөгийн үнэтэй орон сууц , 55 сая төгрөгийн авто зогсоолоо ямар хөрөнгөөр авснаа тайлбарлаж чадаагүй гэв
2026/11/16

Энэ оны дөрөвдүгээр сард АТГ-ын мөрдөгчид гаалийн улсын байцаагч Д.Н-ыг хотын баруун захад "Альфард" машин дотор 50 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээр нь баривчилж, хахуулийн мөнгийг хураан авсан байдаг. Түүнийг анх хахууль авсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н нь 350 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц болон 55 сая төгрөгийн үнэлгээтэй авто зогсоолыг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тул Эрүүгийн хуулийн 22.10-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгажээ.
Өөрөөр хэлбэл, түүний хахуулийн хэрэг дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг нэмэгдсэн үг. Түүний гэрээс 7,7 сая төгрөг, 4700 юань, 400 ам.доллар бэлнээр олдсоныг нэгжлэгээр илрүүлж хураан авсан, мөн дээрх 405 сая төгрөгийн үнэ бүхий 2 объектийг битүүмжилсэн байна.
Одоогоор эл хэрэг прокурорт хянагдаж байгаа аж.







Зочин · 2026/11/16
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/11/16
Одоо үндэсний хөрөнгөтөн төрсөн одоо улсаа хөгжүүлэх хэрэгтэй олон боломжууд байдаг тухайлбал татвар төлөгчдийн хяналтын хууль гаргаад аль ч түвшинд хяналт хийдэг батлагдсан өдрөөс хэгжүүлэх өмнөх зарлагад хэрэглэхгүй байх гм
A · 2026/11/16
Yalanguya burduuleltiin daraah shalgalt hiideg baitsaagch nariig shalgah.ted l iim abilga abna
бат · 2026/11/16
Чухамдаа монголчууд улс болж тоглохдоо нэг иймэрхүү л тоглож байна даа