“Sunjin grand” Туул голоос зөвшөөрөлгүй барьсан загасаар үйлчилж байна
2014/08/06
"Sunjin grand" зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах "Keumjandi" Солонгос хоолны газар Туул голоос барьсан загасаар хоол хийж байна гэсэн мэдээлэл Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын байгуулагад ирсэн байна. Үүний дагуу тус хоолны газарт шалгалт хийхэд хоёр төрлийн олон тооны загас зөвшөөрөлгүй барьсан ажээ. "Keumjandi" хоолны газрын эзэн Жу Ман Хээ гэгч нь Монгол иргэдтэй нийлэн шөнийн цагаар Туул голоос загас барьдаг байсан ажээ.
Мэргэжлийн хяналтын газраас энэ талаар тодруулахад: “Тус газарт цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсэн. Тус газраас хоёр төрлийн загас хурааж, шинжилгээнд өгөөд байгаа. Шинжилгээний хариу гарсны дараа улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараагаар арга хэмжээ авнаы” гэдгийг мэдэгдэв.
Тус Солонгос хоолны газрын удирдлагыг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд загас барьсан уурга дэгээг нь хураагаад байгаа ажээ.
Манай улсад загасчлахын тулд 10 000 төгрөгөөр зөвшөөрөл авдаг бөгөөд загасчлах иргэд нь тэсэрч дэлбэрэх бодис болон буу хэрэглэх хориотой байдаг юм. Харин уг солонгос хоолны газар ямар нэгэн зөвшөөрөл аваагүй бөгөөд барьсан загас бүрийн үнэлгээг гаргаж, үндсэн үнийг нь хоёр дахин үржүүлсэн үнийн дүнгээр торгох юм байна.
Харин Туул голоос барьсан тэдгээр загас нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болон хоол хийсэн эсэхийг нь тогтоодвол хуулийн дагуу арга хэмжээ авах болно гэдгийг эх сурвалж мэдээллээ.
А.Баярмаа
Зочин · 2014/08/30
Ene medeelel vneeen vnheer mongoliin mine hvmvvsiig doromjloj bn
Зочин · 2014/08/08
Yduu oron yduu mongoluud .xytad xun mongold kompani ajiluulii mungu gexed turuus n mash ix demjdeg .xarin mongold
Зочин · 2014/08/08
Загас барьсанаар биш, бохир голоос загас барьж, хуурамч нэр огон монголчуудын ходоод руу шидэн хорлож байснаар нь шиитгэх хэрэгтэй. Мхг- н байцаагчид гэж суржигнэсэн дуракууд дандаа шинжилнэ гээд л алга болчихно. Бохир голын хэдэн чабак/ улаан нудэн/ гээд цул яс болсон загас л байгаа биз
Зочин · 2014/08/07
сонирхолтой
Зочин · 2014/08/07
davartsan p i z d anuudiig ****uulbal taarna
Зочин · 2014/08/07
Зочин · 2014/08/07
балиар газарт орохгүй байвал таарна... Монголчуудын ходоодыг ******ийн сав гэж боддог юм уу хаа****** юм
Зочин · 2014/08/07
эзэн нь шөнө загас бариад өдөр нь хоол хийгээд байдаг гэвэл шал худлаа Хэзээ ч солонгос хүн тэгэхгүй