Авто спортын мастер Д.Зоригтсайханы ОХУ-ын дрифтийн тэмцээнд оролцож байх үеийн “фото”
2014/08/06
ОХУ-ын Эрхүү хотод болсон дрифтийн тэмцээнд 50 тамирчин оролцсоноос авто спортын мастер "Drift King" Д.Зоригтсайхан амжилттай оролцож шилдэг 16-ийн нэгээр тодрон эх орондоо ирсэн. Тэрбээр дрифтийн мэргэжлийн холбооноос ганцаараа оролцсон. Уралдаанаа цааш үргэлжлүүлэх боломжтой байсан ч төхникийн саатал гарч тэмцээнээ орхиход хүрсэн байна. Техникийн саатал гараагүй байсан бол нэлээд дээгүүр байр эзлэх байсан хэмээн мэргэжлийнхэн дүгнэсэн.
Энэхүү тэмцээнд манай улсын тамирчин "Nissan sllva s15" машинаар оролцсон бөгөөд машиндаа 40 сая төгрөгийн тоноглол хийж оролцжээ. Тэрбээр шилдэг 16-ийн нэгээр шалгарсан талаараа "Шилдэг 16 тамирчны нэг болоод үнэхээр баяртай байсан. Түүнээс биш уурлаж, бухимдаагүй. Ялангуяа Эрхүүгийн аварга миний хойно алдаад хоцроход тэмцээнд түрүүлэх сонин биш санагдсан. Тэр мөчид Монгол Улсынхаа нэрийг гаргаж чадсандаа баяртай байсан даа" гэсэн юм.
Ингээд уншигч та бүхэн түүний тэмцээнд оролцож байх үеийн гэрэл зургаар аялаарай.
Д.Ана
Зочин · 2014/08/07