Монголчууд “Танкийн биатлон-2014” -д амжилттай өрсөлдөж байна
2014/08/07
Оросын Холбооны Улсад зохион байгуулагдаж байгаа “Танкийн биатлон-2014” олон улсын аварга шалгаруулах тэмцээнд ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганхүүгээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 011, 016, 327 дугаар ангийн танкчдаас бүрдсэн дөрвөн экипаж оролцон өрсөлдөж байна.
Манай баг тамирчид эхний тэмцээндээ амжилттай оролцож, 12 орны 36 багаас одоогийн байдлаар 9 дүгээр байранд жагсч байна. Тэмцээний талаар бид эргэн мэдээллэх болно.