Их, дээд сургуулиуд жилээс жилд сургалтын төлбөрөө нэмчихдэг тал бий. Энэхүү жил болгон сургалтын төлбөрөө нэмдэг тогтолцоо халагдахгүй байсаар өнөө жил ч мөн адил нэмэгдсэн байна.

Удирдах зөвлөл нь сургалтын төлбөрийн хэмжээгээ тогтоодог төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө дунджаар 15-20 хувиар нэмжээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) сүүлийн хоёр жил сургалтын төлбөрөө нэмээгүй байж байгаад 40 хувиар өсгөх шийдвэр гаргасан байна.

Сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж буй шалтгаанаа инфляцын өсөлттэй холбон талбайрлаж байгаа юм.

Х.Даваа