Дэлхийд А зэрэглэлийн халдварт өвчний тоонд ордог гахайн халдварт Мялзан өвчин манай улсад дахин гарсан байна.  Тодруулбал,  Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багт гахайн мялзан өвчин гараад байна. Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлгийн газраас өвчний  голомтод бүсэд ажиллан 328 гахайг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн бүсэд байсан дотоод, гадаадын 70 хүнийг ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж гаргасан гэнэ.

Гахайн мялзан өвчин гарсан бүсэд 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож нийт гахайг устгалд оруулдаг байна.