Завхан, Булган аймаг дахь хорио цээрийг цуцаллаа
2014/08/10
Завхан аймгийн Дөрвөлжин, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд гарсан боом өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Одоогоор Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багт гахайн мялзан өвчин гараад байна. Мэргэжлийн хяналт, онцгой байдал, мал эмнэлгийнхэн гээд 24 хүн голомтын бүсэд ажиллан 328 гахайг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн бүсэд байсан дотоод, гадаадын 70 хүнийг ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж гаргасан байна.
Төв аймгийн Баянхангай суманд хоёр айлын хоёр үхэр, нэг хонь тодорхойгүй шалтгаанаар үхсэн байсан юм. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид давтан шинжилгээ хийхэд боом өвчин болох нь тогтоогдоогүй байна.
Зочин · 2014/08/11