Өнөөдөр  найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож амь насыг нь бүрэлгэсэн хэргээр  Г.Алтанхүүг  шүүх шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүх дээр 10:40 цагт эхэлсэн.  Шүүх хурал нэг цагийн өмнө завсарласан юм.  Завсарлаж орсны дараагаар  хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар болжээ.  

Г.Алтанхүүгийн хувьд шүүх хурлын үеэр  хамт архидсан,  ганц нэг удаа гар хүрсэн, талийгаачтай хайр сэтгэлийн холбоогүй байсан зэргээр  мэдүүлж байсан.

Г.Алтанхүүд эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан /10-15 жил/, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан/ хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ хэмээн эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.