Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын хилийн хяналтын хэлтсийнхэн тус аймгийн Баянхошуу боомтоор газрын тос импортлож буй “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн газрын тос тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд гэнэтийн хяналт шалгалт хийжээ.  Шалгалтаар тус компанийнхан 240 кг зэсийг нуун дарагдуулж хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүллээ. Улмаар зэсийг хурааж, Халх гол суманд хүлээлгэн өгсөн байна. Хэргийг илрүүлсэн нэр бүхий гурван байцаагчийг Дорнод аймгийн МХГ-ын дарга сарын цалингийн 20 хувиар урамшуулахаар болжээ.

Энэ хэргийг харъяалалын дагуу цагдаагийн шалгаж байна.