Эдийн засгийн хөгжлийн дэд сайдО.Чулуунбаттай ярилцлаа.

Өнөөдөр валютын ханш 1900-д хүрчихлээ. 2000төгрөгт хүрэхэд ойрхон байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас валютынчангарлын эсрэг яаж ажиллах вэ. 2000төгрөгт хүргэхгүй байх ямар гарц байнавэ?

 

 Ханш өөрөө эдийн засгийг тодорхойлогчбарометр. Манай эдийн засаг сульдаа байгаагхаруулж байгаа гол үзүүлэлт. Гадаадынхөрөнгө оруулалт их хэмжээгээр багаслаа. Өнгөрсөн жил их хэмжээгээр багассан. Энэжил түүнээс ч илүү ихээр багаслаа.

Гадны хөрөнгө оруулалт манайх руу ирэхгүйбайна. Үүнээс болоод дотоодын худалданавах чадвар багассан. Худалдан авах чадварбагасахаар ханш тогтворжино гэдэг басхудлаа. Ханш сулардагаараа суларч байна.Дээрээс нь манайх “Үнэ тогтворжуулаххөтөлбөр”-өөр маш их төгрөг гаргасан. Уг ньгадагшаа гарч байгаа төгрөг бүр ар талдаабаталгаажсан байх ёстой. Доллар эсвэл алт,Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүрбаталгаажих ёстой. Гэвч ийм баталгаа алга. Энэ хөтөлбөрт зориулж их наяд төгрөг гаргасан. Энэ нь эргээдханш суларахад их, багаар нөлөөлж байх шиг байна. Цаашид энэ их төгрөгийг шингээх үү. Яах вэ. 

Төрийн нэгдсэн бодлого хэрэгтэй. Эсвэл гаднаас их хэмжээний доллар орж ирвэл төгрөгийгбаталгаажуулж, ханшийг тогтворжуулж магадгүй. Ер нь энэ бол дэлхийн зах зээл дээр болж байдагпроцесс. Бусад орнуудад мөнгө ихээр нийлүүлэх эсвэл хөрөнгө оруулалтаа багасгасан үед ийм явдалтохиолдож л байсан. Үүнээс бид сургамж авах ёстой. Суралцах хэрэгтэй.

-Доллар орж ирвэл ханш буурна гэж байна. Тэгвэл валют орж ирэх магадлал байна уу?

-Сүүлийн жилүүдэд доллар оруулж ирүүлэхийн төлөө ажиллалаа. Одоо ч ажиллаж байна.  УИХ-ын гишүүдарай гэж Хөрөнгө оруулалтын хуулийг баталсан.  Дээрээс нь Ашигт малтмалын тухай хууль, Байгалийн хий,газрын тосны хууль батлагдлаа. Хууль, эрх зүйн орчноос гадна Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр”хөтөлбөр хөрөнгө оруулалт орж ирэхэд нөлөөлөх чухал зүйл. Өнөөдөр төр маань хөрөнгө оруулалтад саадтодгор хийдэг гол механизм нь болчихоод байна. Дээд, дунд, доод шатны төрийн түшмэлүүд лиценз,зөвшөөрлийг хүлээлгэдэг эсвэл шалтгаангүйгээр удааж байна. Эсвэл шан харамж нэхнэ. Гадаад болооддотоодын хөрөнгө оруулагчдын гомдоллож байгаа гол сэдэв нь энэ. Үүнийг өөрчлөх ёстой. Ахиц гаргаххэрэгтэй.

-Монголбанк хүүгийн бодлогоо өсгөснөөр валют чангарч, эдийн засаг улам хямарлаа гэжтайлбарлах хүн байна?

-Мэдэхгүй юм. Би өөрөө Монголбанкинд олон жил ажилласан хүн. Монгол өөрөө жижигхэн зах зээлтэй. Захдээр байгаа нийт м өнгө нь жижигхэн. Ийм зах зээлд хүүгийн бодлого нөлөө үзүүлдэггүй. 10 жилийн өмнө чтийм байсан. Харин валютын савалгаанд нөлөө үзүүлдэг зүйл бол ханшийн бодлого. Ханшиндаа илүүанхаарах нь чухал.

-“ЭЗЭН-100” хөтөлбөрийн үр дүнг та юу гэж харж байна вэ. Дүгнэх цаг тун ойртож байна. Үр дүнтэйхөтөлбөр байж чадсан уу?

-Эдийн засгийг эрүүлжүүлэх, уналтыг зогсооно гэдэг өөрөө маш том ажил. Удаан хугацаанд хэрэгжих,үргэлжлэх ажил. Түүнээс 100 хоногийн дотор өргөс авсан мэт өөрчлөгдөхгүй, эдгэрэхгүй. Миний хувьд 100хоногт улсын эдийн засаг байтугай зуслангийхаа байшинг засч амжихгүй байна. Энэ утгаараа хугацаадавчуу байгаа биз. Цаашид эдийн засгаа сэргээхийн тулд  хууль эрх зүйн орчин, бизнес хөрөнгөоруулалтын орчинг таатай болгох ёстой. Тэр дундаа саад тотгоруудаа арилгая. Хүнд сурталаа арилгая. Төр,засаг нь бизнест хутгалдахаа болъё. Төр, засгийнхан  бизнест оролцох  тусам эдийн засгаа унагааж байна.Яагаад гэвэл төр, засаг оролцоно гэдэг дарга нар нь хувийн бизнест хутгалдахын нэг үндэс юм.

-“Оюутолгой” төслийн хоёрдугаар хөрөнгө оруулалт орж ирэх асуудал ямар шатандаа байна. Гэрээ хэлэлцээр амжилттай болох юм уу. Саяхан Канадын Гадаад хэргийн сайд айлчлаад буцлаа.Нэгдсэн шийдвэрт хүрч чадав уу?

-Өө, яах вэ. Явж л байна. Мэдээж  аль болохоор хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлэхээрхичээж байна. Гэхдээ зарим асуудал хойшлогдсон хэвээр байна. Жишээ нь 106 лицензтэй холбоотойасуудал хойшлогдсон.

-Аль талаас нь хойшлуулаад байгаа юм бэ. Манайхаас уу?

-Аль, аль нь хойшилж байна.

-“Оюутолгой”-гоос гадна хөрөнгө оруулалтыг даллах өөр ямар төсөл хөтөлбөр байх юм?

-Тийм төсөл чинь Монголоор дүүрэн байна. Гагцхүү лиценз өгдөггүй, хүнд сурталтай төрийн түшмэдээсболж төслүүд хэрэгжиж чадахгүй байна. Миний мэдэхэд 140 төсөл хөдөлж чадахгүй байна.

-Улсын төсөв хэдий хэмжээгээр алдагдалтай байна?

-Энэ жил орлого дутуу яваа. Үүнийг нөхөх арга байхгүй. Цаашид энэ алдагдлыг  дагаад төсвийн хөрөнгөоруулалтын олон төсөл, бүтээн байгуулалтын ажлууд хойшлогдоно. Муу ёрлож байгаа юм биш. Тэгжтаарахаар байна.

-Хэдий хэмжээний алдагдалтай байгаа гэж?

-25-30 хувь.

-Өмнөх онтой харьцуулахад уу?

-Тийм.

-Та Ерөнхийлөгчтэй хамт Япон улсад Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт оролцоод ирсэн.Түншлэлийн үр дүнг юу гэж харж байна. Япончууд хэзээнээс хамтарч ажиллах бол?

-Бидний гол зорилго бол хөрөнгө оруулалт авах гэсэн хүсэл. Түүнээс биш япончуудтай худалдаа хийегэсэн зорилго агуулаагүй. Тэгээд ч Японтой худалдаа хийх төвшинд манайх очоогүй байна. Энэ гэрээгбайгуулснаар хөрөнгө оруулалт орж ирэх үндэс тавигдлаа. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулагч нарманайд хөрөнгө оруулаад Японы зах зээл рүү гаргах сонирхол ихэснэ. Япончууд манай түүхий эдээрбүтээгдэхүүн хийгээд Орос, Хятадын болоод бусад зах руу гаргах сонирхол бүрдэнэ. Энэ утгаарааМонголд хэрэгтэй, ашигтай гэрээ. Мэдээж хоёр улсын харилцаа улам сайжирна.  Цаашдаа манай хоёр улснэгдсэн хөдөлмөрийн захтай болох нь дамжиггүй. Японы ажлын болон ур чадварын шаардлага хангасанхүн тэнд очиж ажиллаж болно. Гагцхүү монголчууд бид тэр зах зээл дээр очиж  ажиллахын тулдөөрсдийгөө бэлдэх хэрэгтэй. Гэхдээ нөгөөх бэлэнчлэх сэтгэлгээгээрээ төр, засаг бэлдээд өгнө  гэжойлгож болохгүй. Хүн бүр өөрсдөө чармайх хэрэгтэй.

Д.БОЛОРМАА