Энэ сарын 15-ны өдөр буюу өчигдөр 18:00 цагаас III, IV хорооллын "Өргөө", "Тэнгис" кино театруудад  "Милл кино компани" болон "Монголфильм групп", "Улаанбаатар фильм"-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны киноны нээлт боллоо.

Нэрнээсээ эхлээд л тун өвөрмөц бүтээл болсон байх гэсэн таамгийг олон хүн дэвшүүлээд байсан билээ. Тэгвэл уг таамаг нэг их хол зөрөөгүй юм. Хайр сэтгэл аугаа, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэхийг зорилгоо болгожээ.

Нэгэн нэртэй сэтгүүлзүйч хэний ч санаанд оромгүй зүйлийг сэтгэж, анхны хайртайгаа гэрлэхийг өөрийнхөө босгосон амьдралаас илүүд үздэг. Гэвч түүний хийж буй үйлдлүүд үзэгчидийн сэтгэлийг сэртхийлгэдэг. Хэдий тийм ч энэхүү кинонд хүнд дүрслэл ороогүй. Тухайлбал, нөхөр эхнэрээ зодох, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж аймшигтайгаар тамлан зовоох гээд харахад нүд хальтрам зураглал байхгүй гэдгийг энд онцлох нь зүйн хэрэг байх.

Өөрийнхөө хүчин зүтгэлээр босгосон сайхан гэр бүлээ өөрийнхөө гараар сарниулахын цагт хүү нь ааваараа яриулах дуртай үлгэрийн ярьж өгөх тэр мөч, үзэгчдийн нулимсаа барин байж үзэж буй хором бүрт нэгийг бодогдуулж...кино төгсөв. Үргэлжлэлийг уншигч та бүхэн кино теартуудын очин үзээрэй гэж хүсье.

Ямартай ч жүжигчин Батаагийн хэлж байснаар киноны нэрний тайлалыг "Ээжээ надтай гэрлээч" киног үзэж байж мэдэх бүрэн төгс мэдрэх болно гэдгийг дахин сануулж хэлье.

Ингээд та бүхэндээ гэрэл зурган сурвалжлагийг хүргэж байна.

Д.Ана

Тус киноны найруулагчаар "Милл кино компани"-ийн захирал, кино найруулагч Л.Лхагважаргал ажилласан бол продюсерээр "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин МУСТА Д.Баттөмөр, зохиолчоор Д.Мөнхбат, хөгжмийн зохиолчоор "Sweetymotion" хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч СТА Б.Чинбат нар ажилласан байна. Гол дүрүүдэд МУСТА Ч.Ундрал, МУСТА Б.Анхбаяр, Г.Ган-Очир, МУСТА Д.Баттөмөр, Б.Хулан нар тогложээ.

Нээлтийн үеэр жүжигчин Б.Хуланд Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яамнаас түүний урлагт хүчин зүтгэж буйг нь өндрөөр үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнасан юм.