Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэнийн “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгэнд  Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, хөгжмийн зохиолч О.Эрдэнээ нар аялгуу хийсэн байдаг.  Гурван хөгжмийн зохиолчоор амилсан энэхүү уран бүтээлийг гурван өөр дуучин амьдруудсан байдаг.  Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хавар дуучин Б.Буянжаргал хөгжмийн зохиолч  О.Эрдэнээгийн 22 жилийн өмнө зохиосноор хувилбараар нь дуулж, дүрсжүүлсэн байна.  

Тэрбээр энэхүү бүтээлээ дүрсжүүлэхдээ slow motion  буюу удаашруулсан хэлбэрээр хийсэн байна.  Монголд бүхэлд нь ийнхүү удаашруулсан хэлбэрээр бүтсэн клид байдаггүй бөгөөд энэ төрөлдөө Б.Буянжаргал анхдагч нь болжээ.  

Ингээд дуучин Б.Буянжаргалын шинэ уран бүтээл болох “Чамдаа би хайргүй байхын аргагүй” бүтээлийг хүргэж байна.  

 

С.Цэлмэг