Сайн байн уу Эрхэм хүндэт танаа,
 
Миний нэрийг Банзрагч гэдэг. Би эхнэртэйгээ 2001 онд ханилж, одоогоор ганц хүүхэдтэй.
 
Миний охин Танан 4 настай, тархины хорт хавдартай. Монголд эмчлэгдэх боломжгүй тул одоо Солонгосын Samsung medical center эмнэлэгт эмчлүүлж байна. Гэвч энэхүү эмчилгээнд цаг хугацаа, их мөнгө хэрэгтэй. Би жирийн нэгэн болохоор мөнгө санхүүгийн хүнд байдалд байгаа. Хайртай Охиноо заавал авармаар байна.
 
Өгөөмөр нинжин сэтгэлээр бяцхан охинд минь тусална уу.

 

Би эцэг хүн болохоор хавдартай тэмцэж байгаа ч надад бусдын тусламж дэм шаардлагатай байна.

 

МИНИЙ ОХИНЫ ТУХАЙ

 

Овог нэр Банзрагч-н Танан

 

Төрсөн 2008-12-01

 

эмэгтэй

 

Онош: Тархины хавдар - Anaplastic ependymoma

 

Patient no.26771112

 

Samsung Medical Center, Seoul, Korea 

 

Аав Банзрагч  утас 9665-7977,  солонгос дахь утас (82)10-5809-1441


 

ЭМЧИЛГЭЭ 

 

2012-12-20нд тархины хагалгаа амжилттай хийсэн. Хавдар нь хагалгаа, хими, туяа, эс шилжүүлэн суулгах эмчилгээгээр урт хугацаанд эдгэдэг хүнд өвчин.

 

6 курс хими эмчилгээг 6-7 cарын турш хийх ба одооогоор 4-р курсын эмчилгээ хийгдэж байна.

 

Дараа нь эс шилжүүлэн суулгах (transplant bonemarrow) эмчилгээг 2 удаа хийнэ. Энэ эмчилгээг 3 сар тутамд 1 удаа хийх ба энэ эмчилгээ нь өндөр дозын химийн эмчилгээ (high dose cheotherapy), stem cells transplantation (эс шилжүүлэх) гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

 

Хагалгааны дараахь дээрх эмчилгээнүүдийг 1 жил гаруйн хугацаанд эмчилгээний хуваарь гарсан.

 

ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ

 

6 курс хими эмчилгээ: won 10,0 saya*6= won 60,000,000

 

2 курс эс шилжүүлэн суулгах: won 70,0 saya*2= won 140,000,000

 

ОДОО ШААРДЛАГАТАЙ БАЙГАА ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ

 

1 курс хими эмчилгээ: won 10,000,000

 

2 курс эс шилжүүлэн суулгах: won 70,0 saya*2= won 140,000,000

 

НИЙТ: won 150,000,000 /төг195,000,000/


 

Хайр байгаа цагт бүгд сайн сайхан болно гэдэгт би итгэдэг. Эмчилгээг бүрэн хийлгэж охиноо заавал авармаар байна. Охинд минь туслаач гуйж байна.
 
Та бүхнийг хүндэтгэсэн, 
Т.Банзрагч