Уран бүтээлийн “Чүрэ” нэгдэл энэ сарын 24-нд нээлтээ хийнэ
2014/08/19
Монголын тайз, дэлгэцийн салбарт цоо шинэ нэгэн уран бүтээлийн нэгдэл шинэ давалгаа болон хүч түрэн орж ирэх гэж байна. Энэ бол Уран бүтээлийн Чүрэ нэгдэл юм.
Уран бүтээлийн Чүрэ нэгдлийг байгуулаад удаагүй байгаа ч бүтээлүүдээ туурвиад эхэлчихсэн, удахгүй нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаагаа хийх гэж байна. Чүрэ гэгч баатар эрийн нэрээр нэрлэсэн тус нэгдлийнхэн 27 настай, ятгач Чүрэ баатрын дүрийг бүтээлгэж, шүтэх шүтээнээ болгожээ.
Одоогийн байдлаар нийт 60 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тайз дэлгэцийн чиглэлээр уран бүтээлээ туурвих аж. Уран бүтээлчдийн хувьд доод тал нь 10 жилийн хугацаанд салбартаа ажилласан хүмүүс нэгдэж чадсан нь тэдний давуу тал юм.
Жишээлбэл, зохиолч, найруулагч, зураглаач, зураач, жүжигчин, менежер, хөгжмийн зохиолч гээд бүтээл туурвих багт ажиллах бүх мэргэжлийн уран бүтээлчид байгаа юм.
"Чүрэ" нэгдэл уран бүтээлийнхээ албан ёсны нээлтийг энэ сарын 24-ний өдөр хийх гэж байна. Учир нь нэгдлээ албан ёсны хуулийн этгээд болгон ажиллаж эхлүүлэх гэнэ. Мөн нийт гишүүдээ хооронд нь танилцуулах ач холбогдолтой үйл ажиллагааг зохион байгуулж, хамтран ажилладаг байгууллагууддаа ч талархал илэрхийлэх бодолтой байгаа тухайгаа дуулгалаа.
Түмэн хүсэл, түмэн сэтгэл, түмэн оюун нэгдэн мөнх тэнгэрийн дор гал мэт дүрэлзэх болтугай.
ray ban outlet · 2014/10/21
There are some fascinating points in time on this article but I don抰 know if I see all of them middle to heart. Theres some validity but Ill take hold opinion till I look into it further. Good article , thanks and we would like extra! Added to FeedBurner as properlyray ban outlet http://www.sungl*****-rayban.us
nike free run 5.0 · 2014/10/12
You made some first rate points there. I regarded on the internet for the problem and found most people will ***ociate with with your website.nike free run 5.0 http://www.nike-free-run.cc
michael kors handbags · 2014/10/03
It抯 onerous to search out educated people on this subject, ***ever you sound like you know what you抮e speaking about! Thanksmichael kors handbags http://www.handbags-michaelkors.com
Зочин · 2014/08/20
Зочин · 2014/08/20