“Монос”-т итгэл хүлээлгэж чадахгүй
2014/08/19
Эмийн санчийн буруутай үйл ажиллагаанаас болж 16 хүүхэд эмэнэд хордож Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор “Монос”-ын 23 салбарт шалгалт хийхэд ноцтой зөрчлүүд бүртгэгдсэн байгаа юм.
• Эмийн сангуудад стандартын шаардлага хангаагүй эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалдаалагддаг ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын зөрчилтэй
• Монос-Баян Монгол эмийн сан, Монос-Саруул тэнгэр 2 эмийн сан, Монос-Төмөр зам эмийн сан, Монос-Макс эмийн сан, Монос-Хархорин эмийн сан, Монос-Метромалл эмийн сан, Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Монос эмийн сангууд нь “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-д заагдсан эрхлэгч үйл ажиллагаа явуулдаггүй.
• Монос Улаанбаатар ХХК-ийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Монос-Сансар эмийн сан жороор олгогдох эмийг шаардлага хангагдахгүйгээр бичигдсэн эмийн жорыг хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн.
• Монос Улаанбаатар ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах-Монос Натурвит эмийн сан нь тусгай зөвшөөрөлд заагдсан зэрэглэлийн дагуу шаардлага хангаагүй, хаяг шошгожилтын зөрчилтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд худалдан борлуулж байсан.
• Монос Сонсголон эмийн санд /1-р зэрэглэл/ мөн дээрхтэй ижил зөрчил илэрсэн тул бүтээгдэхүүнийг зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар битүүмжлэн хураажээ. Мөн эмчийн эмийн жор бичилт нь MNS 5376:2008 Эмийн жорын маягт, жор бичилт Монгол улсын стандартыг мөрддөггүй үүнд эмийн жорын маягтад эмийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээнээс өөр бусад үйлчлүүлэгчийн болон эмчийн мэдээллийг огт бичдэггүй зэрэг зөрчил илэрсэн.
• Монос-25 эмийн сангийн салбар нь эм найруулж байсан бөгөөд найруулсан эмийн шошго дээр хадгалах хугацааг орхигдуулсан нь хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний талаар үнэн зөв бодит мэдээллээр хангагдах эрхийг зөрчсөн.
“Монос Улаанбаатар” ХХК-ийн хаяг, шошгожилтын зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн худалдаалсан, найруулсан эмийн хадгалах хугацааг орхигдуулсан үйлдэл нь:
· Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно.
· 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.
· Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.
· Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-т Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна гэж заасныг, хүчингүй жороор эм олгосон үйлдэл нь
· Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-т Эмийн сангийн үйл ажиллагаанд жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгохыг хориглоно гэж заасныг, бусад аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг ашиглан эмийн сангийн үйл ажиллагаа явуулсан, шаардлага хангаагүй эм зүйчийг эрхлэгчээр ажлуулсан, зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр эрхлэгчдийг шилжүүлсэн зэрэг үйлдэл нь
· Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2-тхүний эм, эмнэлгийн хэрэгсэл,багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах,импортлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.
· “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” Монгол улсын стандарт MNS 5260: 2011-ийн 5.2-т мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн эм зүйч эмийн сангийн өдөр тутмын үйл ажиллагааг гардан удирдаж, эрхлэгчийн үүргийг гүйцэтгэнэ.
· Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Нийслэлдээ л томд тооцогдох, 1-р зэрэглэлийн эмийн сантай “Монос Улаанбаатар” ХХК ийм олон асуудал гаргаж байхад иргэд итгэж найдаад үйлчлүүлэх хэцүү. Бүх зөрчлийг нь арилгуулж энэ төрлийн бизнес эрхлэгчдэд хариуцлагын ташуур гээчийг мэдрүүлэх хэрэгтэй. Мөн “Монос” гэлтгүй бусад бүх эмийн санд шалгалт оруулмаар байна.
Нөгөө талаас “Монос”-ын эмийн санчдыг ёс зүйтэй болгомоор байна. Өөрөөр хэлбэл зовиураа хэлээд орж ирж байгаа хүнд ийм эм уувал сайн, тэр нь дээр гэж эмч хүн шиг “аашилдаг” байдлыг зогсоомоор байна.
Хэрвээ 16 хүүхэд өөр эмэнд хордсон бол яах байсан бэ? Гэдгийг бодож эмийн сангийн дарга цэрэг бодолцож хариуцлагатай ажилламаар байна.
“Монос”-ын энэ алдаанаас болж олон эцэг эх итгэл үзүүлж чадахгүй гэдгээ хэлсээр байна. Нэгэнт алдсан итгэлийг сэргээх хэцүү гэдгийг “Монос”-ынхон ухаараасай...
С.Цэлмэг
Зочин · 2014/08/22
Хийж бүтээхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа хувийн хэвшлээ бид дэмжих учиртай. Хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч явдаг мөртлөө хамгийн бага ашигтай байдаг салбар бол яах аргагүй Монголын үйлдвэрүүд юм. Дан ганц үйлдвэртэй компани Монголд ашигтай ажиллаад явна гэдэг маш хицүү, бусад салбарынхаа ашгаар л үйлдвэрийнхээ тэр их зардлыг дарж явцгаадаг гэдгийг олон хүмүүсийн судалгааны ажлаас харагдаж байна. Тиймээс яах аргагүй төрөөс бодлогын зохицуулалт хэрэгтэй. Монголын үндэсний үйлдвэрийн эмээ бүртгэх л учиртай. Монголын үйлдвэрүүд хийгээд чадаад байгаа бүх төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас оруулж ирж байгаа бол татвараа маш өндөр болгох хэрэгтэй, зарим хориг тавих ********длагатай бүтээгдэхүүн дээрээ ч хориг тавьж чаддаг байх хэрэгтэй. Солонгосчууд богино хугацаанд ийм амжилтанд хүрсэн нууц нь яах аргагүй үндэсний үйлдвэрээ төрөөс дэмжиж, татвараас чөлөөлж, экспортонд гаргах бүтээгдэхүүний судалгааны зардлыг төрөөс дааж, тэрхүү бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах зардлыг ч төрөөс дааж, хүүгүй зээл олгож, бүх талаас нь дэмжсэний ачаар л өдий зэрэгтэй болсон юм билээ. Үнэхээр тэгэхгүй л юм бол үнэхээр Монголд үйлдвэр ажиллуулж байгаа байгууллагуудыг буянтай хүмүүс гэх үү, аль эсвэл ашиггүй байхад үйлдвэр ажиллуулаад байдаг тэнэг хүмүүс гэх үү. Амжилттай яваа үйлдвэрүүд архи, ************руулах ундааны үйлдвэрүүд л байна. Тэдгээр үйлдвэрүүд мөн архи, ************руулах ундаанаас үндсэн ашгаа хийгээд, бусад бүтээгдэхүүнүүд компанийн нэрийг авч явах зорилготой алдагдалтай бүтээгдэхүүнүүд болж хувирдаг. Япончууд зэрэг хөгжилтэй орнууд хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, эм зэрэг эрсдэлтэй бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлээд, гаднаас оруулж ирэхийг нь хориглодог юм билээ. Тиймдээ ч хүмүүс нь эрүүл энх, урт удаан насалдаг байх. Үндэстнээ хамга******** бодлого эндээс л эхэлдэг байх. Хүний амьдралд алдаа, оноо дэнслэн байдаг. Энэ эм зүйчийн гаргасан алдаа Монголын бүх эм зүйчид сургамж болж үлдсэн байх. Цээжээ дэлдэж уран цэцэн үгээр хийж бүтээхийн төлөө явж байгаа нэгнээ түлхэж унагахын оронд хамтдаа эв найрамдалтай байж, хамтдаа хөгжичгөөе. Овоо босгоогүй бол ******згай юу гэж суух вэ гэж үг бий... Ам хэлээрээ уралдахын оронд хамтдаа овоогоо босгоцгооё. Цөөн хэдэн хүний босгосон овоог юм хийхийн оронд хэлэгч нар олон байх юм бол унагах аюултай. Хэрвээ тэр овоог хэлэгч нараас олон хүн хамтдаа босгосон бол хамгийн бат бэх байж чадна. Бид бие биенийхээ овоог хамгаалдаг байх хэрэгтэй. Бидний дотор хамтдаа гэсэн гал асах л юм бол бид чадварлаг хүмүүс учраас Монгол улсаа богино хугацаанд Азийн барын хэмжээнд хүргэж чадна.
Зочин · 2014/08/20
Monos Mongolin tergvvleh emiin kompani gedeg atlaa jiriin gudamjni aptekaas ondor vneer emee zardag ni taalagddaggvi.
Зочин · 2014/08/20
Зочин · 2014/08/20
monosiin em vnetei bas tgd hvndreltei yum shig sanagddag uur gazar yag ijilhen bhad vneee huurugduj ashig oldog tgd emiin sangaar ni uilchlvvleh geheer emiinhee talaar tailbar bolon medeelel ugduggvi neg l bish bdiimaa
Зочин · 2014/08/20
Tuilshrahaa bolitsgoogoochde.aldaa gargasan bol dahij aldahgui g hicheeneshte.heterhii tuilshirtsgaah umaa.
Зочин · 2014/08/20
Зочин · 2014/08/20
Монос бол эрүүл мэндийн салбарын хөгжлийг нуруундаа үүрч яваа компани гэдгийг хэн ч хэлэхгүй юм аа. энэ зөрчлүүд бусад эмийн санд бүр ч ноцтой байг******дэ.
Зочин · 2014/08/20
halgai ***fun haanhiin buteegdhuun be humuusee
Зочин · 2014/08/20
8r horoonii emiin sand sahriin uvchtei hun iddg gne uu
zochin · 2014/08/20
unuu ugluu suhbaatar duurgiin monosiin emiin sand hunsnii buteegdhuun zarj l bna