Он гарсаар 117 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна
2014/08/19
2014 он гарсаар улсын хэмжээнд 16 аймгийн 66 суманд 117 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Үүнээс 7 түймэр нь 8 дугаар сард гарчээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур сумын Их Жамс, Хар торын голын бэлчирт /Цагаан-Нуур сумаас 70 км/ ойн түймэр гарч байна. Түймрийн голомт сумаас 70 гаруй км-ийн зайтай, автомашинаар явах боломжгүй хөвч тайга юм байна.
Намрын хуурайшилтын улирал, самар жимсний улирал эхэлж байгаа энэ үед иргэд аялал зугаалгаар явах, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтрааж байхыг анхааруулж байна.
Зочин · 2014/08/20