ИНЕГ-ын экс удирдлагууд ял авлаа
2014/08/20
Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж ажилласан, эрүүгийн 201301000179 дугаартай ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, Чингис хаан олон улсын буудалд программ сүлжээний инженерээр ажиллаж байсан, Электрон Системс ХХК-ын гүйцэтгэх захирал М.Батболд нарт холбогдох “Чингис Хаан Олон улсын буудалд Зорчигч бүртгэлийн сүлжээний операторыг” сонгон шалгаруулах тендерийн хороог хууль бусаар байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2, 9.2-т заасныг тус тус зөрчин “Оператор”-ын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Электрон системс” ХХК-нийг хууль бусаар сонгон шалгаруулж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшиж улсад 1.062.959.200 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнийхөө хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаасан” гэх хэрэгт хяналтын прокурор Н.Амарсанаа, Р.Очирсүрэн нар зэрэгцэн хяналт тавьж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 08 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд хянан хэлэлцээд, шүүгдэгч С.Батмөнхийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 150 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хугацаагаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар, шүүгдэгч М.Батболдыг хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1661 дүгээр зүйлийн 1661.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 33.400.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар, шүүгдэгч Д.Эрдэнэбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 14 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар тус тус шийтгэсэн байна.
Зочин · 2014/08/27
ulsiin ****an hurungu luivardchihaad heden jiliin yal avsan bolood shorond suusan suugaagui ***riin hoorond bj bgaad garna daa, tegeed luivriin hurunguuruu tansaglaad ***n yumoo, niigemd buruu jishig togtooj bna,
Зочин · 2014/08/25
Шүүх сайн ажиллаж байна. Давж заалдахыг нь болиулах хэрэгтэй
Зочин · 2014/08/24
Odoo ahin davj zaaldad 3 jil bolno.esvel 2 jil bolood odoo orshoolin huuliar tensen bolood garaad irne de. Batmonkho darga bol zondoo idej uusan ene herge bol zovhon moson uulni oroi shuu de.
Зочин · 2014/08/23
Anand&Batzaya advocates.n B.Batzaya yaj sugardag bnaa.Irgenii ni***iin Batmunktei niilj ix mong idsen sugaraad l uldchix bololtoi yumaa daa
Зочин · 2014/08/23
Naadh chin yuch bish Batmunh mash ihiig idsen
Зочин · 2014/08/22
mungunii hansh yaj unaad baigaag tootsoolj baimaar yumdaa ter ueiinh n han****r butsaaj toluuleed bh yum
Зочин · 2014/08/22
Болж. Шунал ихэдхээрээ шулам болно гэж. Өршөөл гэсэн ********** юмаараа гаргаад авчихгүй л бол.
Зочин · 2014/08/22
Shunal ihedvel
Зочин · 2014/08/21
Nugel nudeeree.
Зочин · 2014/08/21
Зочин · 2014/08/21
Зочин · 2014/08/21
Shuuh zuw shiidver gargajee
Зочин · 2014/08/21
hohin ni