Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхээс  хар тамхи хэрэглэсэн хэмээн ял сонсоод байгаа Г.Сарангэрэл нарын дөрвөн хүн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхэд хандсан байна.  Давж заалдах өргөдлийг шүүгдэгч Х.Гэрэлээс бусад нь өгсөн байна. Энэ талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад : Давж заалдах шатны шүүхэд өргөдлөө өгсөн. Миний үйлчлүүлэгч гэм буруугүй. Г.Сарангэрэл болон хэвлий дэхь хүүхдийн эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Учир нь хорих ангид Х.Гэрэл болон бусад сэжигтэн яллагдагчид Г.Сарангэрэлийг элдвээр доромжилж, сэтгэл санааны хямралд оруулж байгаа” гэв.

Х.Гэрэл нь ганцаараа ялаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүнийг Г.Сарангэрэл нарын өмгөөлөгч нар Эрүүгийн цагдаагийн захиалгаар энэхүү хэргийг зохион байгуулалттайгаар эхлүүлсэн хэмээн хардаж байгаа юм.

А.Баярмаа