Үнэнч хүлээсэн бол өдийд би хаусанд амьдрах байсан
2014/08/21
Та бүхэнд энэ өдрийн мэнд. Би одоо эхнэртэйгээ амьдраад 6 жил болж байна. Бид 2 бол бүтээх гээд л байж байна. Сүүлийн үед байнга шахуу муудалцдаг боллоо. Байрны асуудлаас болоод манай хүний найз нь шинэ байртай болжээ. яахав тэрнийх нь нөхөр цалин өндөр ажил хийдэг юм. Би ч төгссөн мэргэжлээрээ л ажлаад л явж байгаа хүн гэтэл намайг арчаагүй энэ тэр эр хүн биш гэхийн. Ганцаараа ажлаад сардаа 1 сая гарангын цалин авч байна. Хүүхдээ хараад гэртээ байдаг хүн бухимдах үе зөндөө л байдаг байх л даа. Линзингээр байр авчих гээд зүтгээд байхад энэ эхнэр ерөөсөө ойлгохгүй олон юм яриад хэрүүл л хийнэ. Нэг өдөр бүр чамтай суугаагүй байсан бол би өдийд хаусанд байх ухааны юм яриад явчихлаа. Би ч гайхаад яасан гэнээ ээ хэнтэй суусан бол энэ тэр гээд явуулсан чинь нөгөөх чинь үнэн голоосоо уурлачихсан. Үнэнчээр хүлээсэн бол ийм тэнэг амьдрахгүй байсан би ёстой тэнэг гээд л уналаа. Сүүлд учрыг нь олтол надаас өмнө нэг залуутай байж тэр нь манийгаа бодвол мөнгөтэй айлын хүү байж, одоо тэр нь нэг хүнтэй суужээ тэгсэн жигтээйхэн сайхан байр савтай юм байх аа. Ингэж хүнийг доромжилж болохгүй биз дээ. Одоо байгаа амьдралаа бодож үүнийхээ төлөө амьдрах хэрэгтэй биз дээ.