“Оросын кино өдрүүд” эхэллээ
2014/08/24
Энэ оны 8 дугаар сарын 24-28-ний өдрүүдэд Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд, Монгол Улсад Оросын соёлын жил болон Оросын IV кино өдрүүдийг тэмдэглэж эхлээдбайна. Тус кино өдрүүдийн хүрээндорчин цагийн Оросын кино урлагийн шинэ бүтээлүүдийг олон нийтэд толилуулахаар бэлтгэсэн билээ. Түүнчлэн Орос улсыналдарт жүжигчид, уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Тэдний ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч уулзан “Орос Монгол хоёр улс эртний найрамдалт харилцаатай билээ. Халхын голын ялалтын ойн хүрээнд кино өдрүүдийг тэмдэглэж байгаад баяртай байна.” хэмээн талархал илэрхийллээ. Харин ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул кино өдрүүдийн нээлтэнд хэлсэн үгэндээ “Бид бага наснаас Оросын киног үзэж өссөн. Сүүлийн жилүүдэд ч оросын кино өргөнөөр нэвтрэх болсон нь тун сайхан хэрэг. Энэхүү кино өдрүүдийг хүсэн хүлээсэн олон үзэгчид байгаа. ” хэмсэн юм. Түүнчлэн тус кино өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотноо 4 төрлийн кино гаргах бөгөөд оросын кино урлагийн жүжигчид Дархан-Уул,Орхон аймгуудаар аялан киногоо гаргах ажээ.
Зочин · 2014/11/15