Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцогчдын хамтарсан мэдэгдэл
2014/08/25
Бид дорхи сэдвүүдийг хэлэлцэж өөрсдийн үзэл бодол ба туршлагaa харилцан солилцов. Үүнд:
- Хот байгуулалт: Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил рүү – Хуримтлуулсан туршлага ба сургамжууд
- Туршилтын ажиллагаа: Хотын удирдлага ба үйлчилгээний хангамж – Технологи, инновацийн туршилт
- Зүүн Хойд Азийн хотуудын эдийн засгийн хөгжил – Хөрөнгө оруулалт болон хөгжлийг дэмжих
- Ногоон хотууд: Хотын байгаль орчны удирдлага ба ногоон хөгжил
- Зүүн-Хойд Азийн хотын дарга нарын Форум: Цаашдын алхмууд.
Форумд онцгой хувь нэмэр оруулан, үнэ цэнэтэй илтгэл тавьж, Форумын хэлэлцүүлгийг сонирхолтой бөгөөд баялаг судалгаагаар хангасан НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Хотуудын тогтвортой хөгжлийн олон улсын зөвлөл, Азийн сан зэрэг байгууллагад оролцогчид талархал илэрхийлж байна.
Улаанбаатарын санаачлагыг бүх талаар дэмжих хэрэгтэй гэдэг нэгдсэн ойлголцолд бид хүрсэн.
Мөн Форумын үйл явцыг тогтмолжуулж, дараагийн Форумыг ирэх 2 жилийн дотор зохион байгуулах нь зүйтэй гэж санал нэгтэй тогтов. Дараагийн Форумыг хариуцан зохион байгуулах аливаа санаачлагыг бид хүлээн авч дэмжин ажиллах болно.
Дараагийн Форумыг зарлан хуралдуулах хүртэл Улаанбаатар хот тус Форумын нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг гүйцэтгэх санаачлага гаргасныг оролцогчид талархан хүлээн авсан болно.
Төгсгөлд нь биднийг найрсгаар хүлээн авсан Улаанбаатар хотын иргэдэд гүн талархал илэрхийлэхийн ялдамд болон хотоо орчин үеийн бөгөөд цэцэглэн хөгжсөн хот болгох үйлсэд бахдам амжилт гаргаж байгаад нь баяр хүргэе.