Богд уулын арын зам энэ сарын 28-нд ашиглалтад орно
2014/08/26
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж байгаа юм. 2012 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр, явган хүний замын ажил давхар хийгдсэн бөгөөд 8 дугаар сарын 28-нд хучилтын ажил бүрэн дуусч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болно. Харин 9 дүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор нээж, 17,1 км замын ажлыг хүлээлгэн өгөх юм байна.
zochin · 2014/08/29
za za bolj dee buteen baiguulsan ene ajliig demjij bna aa.ta nart ajliin amjilt husie