Зүүн гар
2013/05/03
Баабарын Зүүн Хойт Азийн “онолоос” болоод Монголчууд зүүн гартаа юу болоод байгааг бараг 20 жил мэдэхээ байчихсан юм. Манай зүүн гарт болоод байна вэ?
Орос, Хятад хоёр л байна, тэгээд “юу ч болоогүй” байна уу ?! Манайхан их л сайндаа Хятадын шинжаан-уйгарын автономид уйгаруудын “бослого” гарсан тухай ярина. Бас Афганаас АНУ цэргээ гаргаж байгаа тухай “их том” юм ярина. Ингэсгээд “ноён” монгол гуайн “геополитик” дуусна даа. Энэ талаар жаахан ярих гэсэн юм. Гэхдээ баруун зүүнээ мэдэхгүй хүмүүстэй чинь “баруун тал” л гэж ярихаас биш…
Төв Ази
АНУ Афганаас цэргээ гаргах болсонтой холбогдон тэнд их том үйл явц болж байгааг би олон удаа өгүүлсэн. Ганц цэрэг гаргахтай холбоотой ч биш, угаасаа Төв Ази стратегийн ихээхэн ач холбогдолтой юм. Үүнийг Чингис хаан мэддэг байсан болоод Хорезмыг эзэлж торгоны замыг хяналтандаа авсан юм. Түүнийг Өгөөдэйн улс, хожмын Ойрд монгол бүхэлд нь хянаж байсан юм. За тэр "сайхан цагийг" яриад ч юүхэв...
Одоо тэрхүү эртний торгоны замыг сэргээж байна. Тийм ч амархан сэргээчих эд биш л дээ.
Ингээд Төв Азид интеграци буюу ойртон нягтрах үйл явц болж байна. Энэ нь манай яг "баруун талд" болж байгаа юм. Манайхаас бусад нь үүнийг анхаарч байна.
1. Европ-Баруун Хятад гэсэн аварга том авто магистралийг Казакстанаар дайруулан барьж дуусгав. Ингээд дундад Азийн орнууд "хоёр талдаа" холбогдчихож байгаа юм.
2. 2012 оны 12 дугаар сард Жетыген-Хоргосын төмөр замын шинэ салаа ашиглалтад оруулснаар Европыг Хятадтай холбосон шинэ гарц бас нэгийг нэмэв. Ингээд Дундад Азийг Хятад Европтой холбосон тээврийн бас нэг том гарц нэмэгдэж байгаа юм.
3. Казакстанаас цааш Жезказган-Саксуаль-Шалгар-Бейнау-Жанаозан-Туркмен гэсэн төмөр замын магистраль одоо барьж байгаа бөгөөд энэ нь Иран, Афганистантай холбогдох юм.
4. Туркмен-Узбекстан-Казакстан-Хятад чиглэлийн хийн хоолой ашиглалтад оруулав.
5. Одоо Иран-Пакистан гэсэн хийн хоолой барьж байна. Сонирхуулж хэлэхэд Туркмен-Афганистан-Пакистан-Энэтхэг гэсэн хийн хоолойн төсөл байгаа.
Эндээс Төв Азийг холбосон "ямар нэг" систем бий болж байгаа нь харагдаж байгаа биз. Энд "энх тайван" тогтоод интеграци ямар ч саад бэрхшээлгүй эхэллээ би огт гэж хэлээгүй. Гэхдээ л "их том" эхлэл байгааг хэлж байна. Харин зөрчил бол авахын танаг байхгүй...
Манай "баруун талд" хийн хоолой, том том төмөр зам, авто магистралууд тавигдаж байна. Хуучны торгон зам сэргэж байна.
Еврази, Дорнод Европ, Газрын дундад тэнгисийг холбон шинээр барьж буй хурдны замын аварга төслөө хятадууд "шинэ торгоны зам" буюу "эх газрын гүүрний хөтөлбөр" гэж нэрлэж байна.
Манайхан үнэнхүү гажигтай. Хүний мууд дуртай гэж жигтэйхэн, энэ "том юмыг" огт ярихгүй. Ганц "хардаг юм" нь шинжаан-уйгарын "бослого". Тэгээд үүнийг Орос, Америкийн бодлоготой холбоод солиороод хадуураад алга болж өгдөг юм. "Монгол геополитик" ч мөн л дөө. Орос, Хятад хоёр "торгоны замаа" алдана гэж маанагаараа монголын "геополитикчид" л бодож магадгүй. Тийм юм ёстой гонжгор нь...
Эндээс нэн тодорхой дүгнэлт хийж болно. "Сайн" дүгнэлт хийвэл манай "баруун талд" эдийн засгийн том интеграци болж байна. Тэгвэл энд холбогдох тухай ярьж болох уу. Болно. "Муу" дүгнэлт хийвэл энд дайн мөргөлдөөн болно. Тэгвэл манайд гай болно. Энд хүссэн ч хүсээгүй ч бэлтгэх хэрэгтэй болно. Аль ч тохиолдолд "баруун талаа" заавал бодох ёстой болчихож байгаа юм.
Ямар ч гэсэн биднийг геополитик гэж солиорч байх хооронд манай "баруун талд" Европ-Азийг холбосон хийн хоолой, төмөр зам, авто магистраль тавьчихлаа. Ахиад хэд хэдийг тавьж байна.
Гэтэл манайд нэг л их "геополитик", "онол монол" ярьсан улсууд "овоолоостой" байхаас энийг ярьсан хүн бараг байхгүй. Сэтгүүлч А.Баатархуяг л хааяа ярьдаг юм...
Монголын бүх төр "баруун талаа" ямагт анхаарч байсан, тэр ч байтугай манжууд хүртэл анхаарч байсан. Харин XXI зууны Монгол Улс огт анхаардаггүй...
Уг нь бол Монголын Зүүнгарын нутаг манжийн үеийн Ховдын хязгаараас хамаагүй том, Ховдын хязгаар нь өнөөгийн Ховд аймгаас хэдэн арав дахин том байсан юмдаг. Манжид эзлэгдэхээс өмнө Ховд орчмын нутаг бол халх, ойрдын хил орчмын ердөө л "завсрын бүс" байсан бөгөөд тэнд чухамхүү цэрэг дайны зориулалтаар хэрэм босгосон юм. Тэгээгүй бол ямар үхснээ хийж цайз хэрэм барих юм...
Бүсчилсэн хөгжил бүтэхгүй
Монголыг Оросууд бүсчилж хөгжүүлэх гээд чадаагүй юм. Угаасаа болдоггүй юм. Гэтэл Н.Энхбаяр гэж нэг мангуу бүсчилж хөгжүүлнэ гэж дайрав. Хүмүүст гоё сонсогдсон юм болгон хэрэгтэй байдаг юм биш л дээ...
Манай Үндсэн Хууль Монгол Улсыг баг, сум, аймаг; хороо, дүүрэг, нийслэл гэсэн 3 шатат удирдлагатай гээд заачихсан юм. Гэтэл "бүс" болгохоор 4 шатат болчихдог юм.
Гурван шатат төрөө удирдаж чадахгүй хэвтэж дөрвөн шатат төрийг удирдана гэж гонжгор нь байхгүй юу...
Энийг би "мянга" хэлсэн. Үхрүүд хүний үг авна гэж ёстой байхгүй ш дээ. Бүсээ "байгуулав". Байгуулсан чинь аймаг болгон бүсийн "дарга" буюу төв болно гэж дайрав. Энэ утгагүй юмаа нуyх гэж "тулгуур төв" гэсэн хачин тэнэг ойлголт гаргаж ирэв. Тэгээд бүс болгон хоёр "тулгуур төвтэй" болсон онигооны түүх энэ. Хоёр төвтэй аймаг байж болох уу ?! Болохгүй. Тэгвэл хоёр төвтэй бүс яагаад ч байж болохгүй л байхгүй юу, усан тэнэгүүд ээ...
Одоо Та нар бод доо. "Тулгуур төв" гэсэн ойлголт энэ дэлхийд байхгүй, бас монгол хэлэнд байхгүй. Харин "дарга" болсон "азтай" аймгийн төвүүдэд бол бичээстэй байгаа...
Сүүлдээ бүс гэсэн ойлголт хурдан морины уралдааны ойлголт болоод дууссан. Монголын төрийн удирдлага гэж ийм л хөгийн юм байдгийм. Үнэнхүү хүн ичмээр ш дээ. Тэгээд энэ хачин тэнэг юмыг "зохиосон", "баталсан" хүмүүс өөрийгөө улс төрч гэж нэрлээд явж л байна ш дээ...
Баабар л нэг их газрын зураг мураг зохиогоод энэ өвчинг анх хөдөлгөсөн хүний нэг. Юу ч мэдэхгүй хэвтэж нэг их бүс мүс, засаг захиргааны шинэ хуваарь гэж солиордог юм. Дандаа мэдэхгүй юмаа донгосч улс үндэстэн хорлож явна аа...
Тэгээд Монгол Улсыг яаж удирддагийм ?! гэвэл үйлдвэрлэх хүчний байршлаар нь, "бас бус" зүйлээр нь удирддаг юм. Энийг мэдэхгүй бол асуугаарай л даа...
Орон нутгийн "хандыг хага дар"
Өнөөдөр аймаг, дүүргүүд шиг даварсан газар байхгүй. Өнөөдөр аймгууд гадаадад байнгын төлөөлөгч нэртэй "элчин сайд" томилдог болж байна. Удахгүй тэд "тусгаар тогтнолоо" зарлах л үлдэж байна. Энэ одоо юу болж байгаа юм ?!
Монгол Улсыг бие даасан аймгуудын холбоо болгож сөнөөх гээгүй юм бол "орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ" гэж солиорохоо болих хэрэгтэй.
Монголын аймгууд соёл, урлаг, спортоос өөр ямар ч зүйлээр гадаадтай харилцах эрхгүй. Хэрэв гадаадтай харилцах зайлшгүй шаардлага гарвал "төвийн" зөвшөөрлөөр хатуу хяналтын дор үйлдэх ёстой. Мөн тэдний сүм хийд, хөшөө дурсгал байгуулах эрхийг хуулиар хориглож, найр наадмын тоог хатуу тогтоож, гадаад томилолтыг нэн чанд хянах ёстой. Сум, дүүргийг бол ярих юм байхгүй, тэдэнд ямар ч эрх мэдэлд өгч болохгүй, тэд зүгээр л үг дуугүй төрийн "зарлигийг" дагавал зохино...
Мөн бүх аймгуудын есөн хөлт цагаан тугуудыг нэн даруй хураан авч шатаах ёстой. Тэд мандуулбал зөвхөн Монгол Улсын Төрийн далбааг л мандуулах ёстой, өөр ямар ч эрх тэдэнд байхгүй ёсгүй.
Монгол Улсыг суурь үндсээр нь хөнөөх үйл ажиллагааг зогсооё гэвэл гадаадад нууц данстай С.Баярцогт мэтийн нэр бүхий олигархуудыг цээрлүүлэх ажлаас эхлэх нь мэдээж хэрэг. Одоо Ноён Ц.Элбэгдорж энэ асуудалд яаж хандахыг харах л үлдэж байна...
Баруун зүүнээ анхаарахуй
Болж буй үйл явцыг товч тодорхойлбол: Манай өрнө зүгт манайхыг тойрон "торгоны зам" нээгдэж байна. Манай дорно зүгт манайхыг алгасан интеграци болж байна. Харин манайх дэлхийн ардчиллын "дарга" гэж онгирохоос өөр юм юу ч алга. Нэлээд шазруун хэлсэн ч гэсэн үнэн нь энэ...
Манайх хаалганыхаа хоёр талд бөмбөг алдах гэж байгаа хаалгач шиг байна. Хаашаа үсрэхээ мэдэхгүй, хоёр хөршөө хараахаас хэтрэхгүй байна. Хөл бөмбөгийн талбайд энэ насандаа анх удаа гарсан тэнэг лалараа мэдэхгүй, хэтэрхий их дүрэм ярьж байна...
Барууныхан монголчууд "аягүй мундаг дүрэм мэддэг, хөл бөмбөг "сайн" сурах нь..." гэж баадуудаж байна. Тоглож чадахгүй бол дүрэм цээжлээд үхснээ хийнэ. Бусад улсууд манайхыг шоолж байна. Бид онгирч байна. Чадахгүй байж "дээд лигэд" орох захиалга өгчихсөн байдаг. Одоо тэгээд яахийм ?!
Эхлээд төр яаж удирддагийг мэдэх хэрэгтэй л дээ. Харин одоохондоо баруун зүүнээ зэрэг анхаардаг байх даа, ичдэггүй шаарууд аа...
Манай агуу их мэдэмхийнүүд XXI зууны бид нар л "сэтгэн боддог", бусад нь бодож чаддаггүй гэж эргүүтэх бөлгөө. Тэгвэл энэ юу вэ ?! "Бээжингээс Баотоу хүртэл урт байнгын төмөр замыг уртасгах төсөл боловсруулж байна. Цаашдаа Хятадын Засгийн Газар энэ төмөр замыг умар зүг Өргөө хүртэл үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Энэ нь Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын хувьд ч асар их холбогдолтой байх болно, учир нь төмөр замын шугамыг улам цааш нь үргэлжлүүлж, Өргөөг Өвөр байгалийн төмөр замтай холбох юм. Ер нь бол нэг мод төмөр зам бүхэн дэвшлийн замаар ахиж байна гэсэн хэрэг юм. Гэхдээ одоогийн нөхцөлд төмөр зам нь аж үйлдвэрийн төдийгүй цэргийн ач холбогдолтой юм. Хятадын империалистууд Монголын талаарх төлөвлөгөөнийхөө үүднээс замын цэргийн ач холбогдлыг илүү их тооцоолон бодож байна".
Энэ бол Монголын цахилгаан мэдээний агентлаг буюу одооны МОНЦАМЭ-гийн 1922 оны 6 дугаар сарын 2-нд гаргаж байсан "зүгээр л нэг" мэдээ юм. Одоо Та нар 100 жилийн өмнөхөөс илүү "сэтгэж байгаа" гээд хэлээд үзээч !!! Энэ төмөр замыг аль 1949 онд тавьж нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдчихсөн байхад XXI зууны сэхээтэн гуай Та тэр үеийн хүмүүсээс нэг ч алхам "илүү сэтгэж" чадахгүй байгаагаасаа ичих хэрэгтэй л дээ...
Монголын ямар ч төр түүхийнхээ бүхий л үед төв болон баруун, зүүн гар гэж хуваагддаг байсан ба "баруун зүүнээ" мэдэхгүй бол сөнөдөг байсан юм. Одоо яг "баруун, зүүнээ" алдаж гүйцээд байна. Энэ бол толгойгүй эрх баригчдаас болсон нь эргэлзээгүй...
Өөрсдөө юу ч мэдэхгүй, хэлэхээр хүний үгэнд орохгүй, хэлэхгүй байхаар улам тэнэглээд улс үндэстэн хөнөөгөөд байдаг хүмүүсийг яах ёстой юм ?!
Та нар хэл дээ...
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 5 дугаар сарын 4.
irgen · 2013/05/05
uuchlarai ingehed ta ul***a yu hiisen mundag hun be
Зочин · 2013/05/04
boon boon ih meddeg hvmvvs olon bn dooo yun delhiid gej heleh ch baga 2say 700 hvniig yaahaa medehgui hvmvvs delhii gej dugarah ch yaamail bn shvv
Зочин · 2013/05/04
манай улсад геополитикийн бодлого байхгүй шүү дээ найзуудаа,