Хэрэглэхгүй хичээллийн хэрэгслээ хандивлах аян эхлүүлэв
2014/08/26
Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх бүсгүйчүүдийн "Бриллиант" клубээс хичээлийн шинэ жилийг угтан “Найзын цүнх” хэмээх аян өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд айл бүрт шахам байдаг хэрэглэдэггүй сурагчийн цүнхийг хандиваар цуглуулан авч номтой хүн болох мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа хүүхдүүдэд бэлэглэж урам өгөхөөр болжээ. Цүнх хандивлан хүүхэд баярлуулах аянд та ч бас нэгдэж болно.
Тус клуб байгуулагдсан цагаасаа хойш нийгэмд чиглэсэн олон ажлууд хийж байгаа аж. Тухайлбал, "Стикер" арга хэмжээгээрээ эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь сонсохын зэрэгцээ эмэгтэйчүүдийн эмнэлгийн чанар стандартын талаарх хэлэлцүүлэг, 100 бизнес эмэгтэйн нэрийн хуудас солилцох үдэшлэг зохион байгуулж, Төв аймгийн Баянчандмань дахь МСҮТ-д шилдэг зуун ном бэлэглэжээ.
Мөн Эх үрсийн баяраар клубын гишүүд ЭМШУИС-ийн төгсөх дамжааны оюутнуудтай хамтран Ботаник, Долоон буудал, Баянхошууны эцэс, Ханын материалын автобусны төвлөрсөн буудлуудад дөрвөн багт хуваагдан ажиллаж, тэр орчмын 800 ээжийн даралтыг үнэгүй үзэж баярлуулсан аж.
Дашрамд дурдахад, "Бриллиант"-ын бүсгүйчүүд дэлхийн 90 гаруй оронд гишүүнчлэлтэй BPW (International Federation of Business and Professional Women) байгууллагын гишүүнээр клубээ элсүүлснээ Facebook page-дээ хуваалцжээ.