ЦЕГ-ын дарга асан, генерал Б.Билэгтийг энэ сарын 14-ны өдөр хуралдсан засгийн гаүрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, сул орон тоонд Хурандаа С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ.  Тэгвэл Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэгт ажилд С.Баатаржавыг томиллоо.

Тэрбээр ЦЕГ-т 1990 оноос хойш ажилласан туршлагатай нэгэн ажээ. Тодруулбал С.Баатаржав нь Сэлэнг, Дархан-Уул аймгийн болон Нийслэлийн Цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын даргын алба хашиж байсан туршлагатай нэгэн юм байна.  

А.Баярмаа