Н.Алтанхуяг сайд аа, Францын засгийн газар ингэж огцорсон байна
2014/08/28
Францын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт огцорлоо. Огцрох болсон хамгийн том шалтгаан нь эдийн засгийн 0 хувийн өсөлт байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Мануэл Воллсыг анх танхимаа бүрдүүлж байхад “Оны эхний хагас жил гэхэд улсынхаа эдийн засгийг нэг хувийн өсөлттэй байлгана” хэмээн төсөөлсөн ч түүний энэхүү зорилго талаар болсон нь бүрдүүлсэн багаа тараахад хүргэсэн аж. Экс Ерөнхий сайдын мэдэгдлийг, бас Францын Засгийн газар огцорсныг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Хэдийгээр “Зарим сайдын үзэл бодлын зөрчлөөс үүдэлтэй” гэх мэт асуудал үүний цаана яригдаж байгаа ч эцсийн дүндээ засаг бүрдсэнээс хойш улс орных нь эдийн засаг сэргээгүйгээр барахгүй 0.2 хувиар буурсан, ингэснээр иргэдийн амьдрал улам доройтсон гэх шалтгаанаар Засгийн газраа ийнхүү огцруулж байгаа Мануэл Воллсыг сайшаах хандлага түлхүү ажиглагдах юм. Тэрбээр Засгийн газраа огцруулах тухай мэдэгдэлдээ “Одоогийн Засгийн газар улс орноо хөгжүүлэх, эдийн засгаа чангатгах тал дээр нэг үзэл бодолтой байж чадахгүй байгаа нь Засгийн газрыг огцруулах гол шалтгаан боллоо” хэмээн тайлбарласан нь анхаарал татаж байна. Энэхүү мэдэгдэлдээ “Одоогийн байдлаар эдийн засаг нь хямарч нэн яаралтай шийдэх асуудлууд уул овоо мэт олон байна” гэж бас дурджээ. Гэтэл өнөөдөр манай улсад улс төрийн яг ийм нөхцөл байдал нүүрлэчихээд байгаа. Тэр ч бүү хэл, зөвхөн эдийн засагт л гэхэд шийдэх асуудал уул овоо шиг бүү хэл, үсний ширхэг мэт олон бий. Цаашилбал, эдийн засгаа ийм хүнд байдалд оруулсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох нь хамгийн эхний алхам гэдгийг ч хэн хүнгүй хэлдэг. “Салбарын сайд нь тэнгэртэй ярьж, зүйр цэцэн үг цээжилж суухад эдийн засаг сэргэхгүй” гэх хошигнол ч олны дунд тархаад байгаа. Гэтэл Францын огцорсон Засгийн газар шиг хариуцлага тооцох талаар хэн ч дуугарахгүй байгаа нь сонин. Тэр дундаа хамгийн түрүүнд танхимынхаа ажлыг дүгнэж, сайд нартаа ташуур өгөх ёстой гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг амандаа ус балгасан мэт таг дуугүй сууна. Үнэндээ энэ Засгийн газар бүрдсэнээс хойш улс орноо хөгжүүлж, эдийн засгаа чангатгах тал дээр юу хийснийг хэлж мэдэх хүн алга. Ийм цаг үед Францын Засгийн газар ямар шалтгаанаар хэрхэн огцорч байгааг Засгийн газрын тэргүүн маань харж суугаа гэдэгт найдъя. Цаашлаад дэлхийн томоохон улсуудаас, тэдний улстөрчдийн үүрэг хариуцлагаа ухамсарладаг соёлоос бага ч болов суралцах хэрэгтэй байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Н.Алтанхуягийн танхимынхан үзэл бодол нэгтэй байж нэг зорилгын төлөө урагшилсан уу гэсэн асуултад хариулах хүн бүр толгой сэгсрэх нь гарцаагүй. Олон үзэл бодол, олон фракциас бүрдсэн АН-ын Засгийн газар өмнө нь байгаагүй олон салаа мөчиртэй. Нэг үгээр хэлбэл, энэ засагт олныг бүрдүүлж байгаа АН-ынхан дотроо “Н.Алтанхуягийн /Ерөнхий сайд/ тэргүүлсэн “Алтангадас”, З.Энхболдоор /УИХ-ын дарга/ ахлуулсан “Шонхор”, Д.Эрдэнэбат /АН-ын бүлгийн дарга/ тэргүүтэй “МҮДН”, Л.Гантөмөрөөр /БШУ-ны сайд/ ахлуулсан “Нэг ардчилал”, Л.Болдоор /Гадаад харилцааны сайд/ ахлуулсан “Зүүн хойд Ази”, Х.Баттулгын тэргүүлсэн МоАХ гэх мэт 6-7 фракцитай. Эдгээр фракци эрх мэдлийн “бялуу”-г эн тэнцүү хувааж авсан ч хагаралтай, хямралтай хэвээр байна. Товчхондоо, энэ бол эрх баригчид нэг зүгт харж чадахгүй ашиг сонирхлын зөрчилтэй байгаагийн хамгийн том илрэл. Эдгээр фракци энэ зун орон нутаг хуралдаж, хор найруулсан тохиолдол нэг бус удаа гарсан. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд аль ч нам олонхийг бүрдүүлж чадаагүй учраас олон суудал авсан АН- ынхан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эсвэлтэй нийлж, Засгийн газраа байгуулсан. Харин олон жилийн турш Засгийн эрхэнд байсан МАН- ынхан энэ удаад хаалганы гадна үлдсэн юм. Н.Алтанхуяг сайд засаг бүрдүүлж байгаа намуудаас гадна өөрийнхөө намын олон фракцийн хөл, толгойг ч олохгүй яваа нь нууц биш. Үнэндээ Засгийн газар нь ямар байдалтай байгааг хэн хүнээс илүү мэдэж байгаа хүн бол Н.Алтанхуяг. Гэсэн ч түүнд Мануэл Воллс шиг улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж, Засгийн газраа тараах зориг дутаж байгаа нь харамсалтай. Гагцхүү үүнд 2016 он энэ Засгийн газрыг хүчээр барьж үлдээх атгаг санаа байгаа болохоос эдийн засгийн хүндрэл иргэдийн амьдралд хэрхэн тусч байгааг мэдээгүй юм шиг л өнгөрүүлж байна. Хэрвээ тиймгүйсэн бол өдийд УИХ ээлжит бус чуулганаа зарлаж, алдарт “ЭЗЭН 100”-аа дүгнэн эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд өөр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ ярьж хэлэлцэх байлаа. Уг нь УИХ- ын дарга хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Энэ сарын дундуур ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж таарна” гэсэн. Гэтэл Н.Алтанхуяг сайд “ЭЗЭН 100”-аар ямар ч ажил хийж чадаагүйдээ бантахдаа өдий болтол таг чиг сууна. Тиймдээ ч төрийн түшээд ордондоо цугларч, улс орны холын бүү хэл ойрын ирээдүйг мөддөө ярихааргүй болжээ. Учир нь УИХ- ын даргын хэлснээр энэ сардаа багтан ээлжит бусаар хуралдах байсан чуулганы чимээ сураг төдий байна. Ам.долларын ханш чангарч 1905 төгрөгтэй тэнцэх үед хувийн хэвшлийн төлөөллүүд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлахыг шаардсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар “УИХ- ын ээлжит бусаар хуралдахгүй бол улс орны эдийн засаг хүнд байдалд орлоо” хэмээн уриалга гаргасан ч ирэх аравдугаар сар хүртэл парламент амрахаар шийджээ. “УИХ-ын удирдлагын төвшинд ээлжит бус чуулганыг зарлахгүй байх шийдвэрт хүрсэн” гэх мэдээлэл байна. Ийм шийдвэр гаргахад мэдээж өмнөд, хойд хөршийн Төрийн тэргүүнүүдийн айлчлал нөлөөлсөн биз. Цаашлаад эдийн засаг хүндэрсний гол илрэл болсон ам.долларын ханшийг 50 төгрөгөөр бууруулсан учраас ээлжит бусаар хуралдах шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, хуулиараа УИХ- ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах нөхцөлд хэлэлцэх асуудал тодорхой байх ёстой. Гэвч асуудал болгон тавьж байсан ам.долларын ханш буурсан, мөн Засгийн газар 2014 оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийхийг яараагүй нь ээлжит бус чуулганыг зарлахгүй байх шалтгаан болжээ. Тиймдээ ч УИХ-ын Тамгын газрын дарга нар амралтаа сунгасан байна. Ингэснээр ирэх аравдугаар сар хүртэл Төрийн ордон эзгүй шахам, назгай байх нь. Уг нь монголчууд намрын саруудад ид ажилтай байдаг бөгөөд өвөлдөө бэлдээд суух ч завгүй байдагсан. Гэтэл хамгийн идэвхтэй ажиллах учиртай төрийн түшээд намрын сар дуустал “Тойрогтоо ажиллаж байна” гэсэн ганц үгнээс илүү гарахгүй нь тодорхой болов. Ийнхүү арга саам хийж, ард түмнийхээ төлөө дуугарах үндсэн үүргээсээ гишүүд дөлж суух завсар иргэдийн амьдрал хаа хүртэл доройтохыг хэлэхэд бэрх. Хэдийгээр 2000 төгрөгтэй тэнцэх шахсан ам.долларын ханшийг бага ч болов бууруулж чадсан ч валютын ханшийн өсөлт бол эдийн засгийн нэг л үзүүлэлт. ДНБ-ий өсөлт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт гэх мэт үндсэн үзүүлэлтүүд доошилсон хэвээр байгаа энэ үед эдийн засгийн байдалд заавал анхаарал хандуулах учиртай. Гэсэн ч олны эрх ашгаас илүү өөрсдийн сандал суудалтай зууралдахыг чухалчилсан эрх баригчдын, тэр дундаа Н.Алтанхуяг сайдын амин хувийн эрх ашгийн дор ард түмэн гишгэгдэж байна.
М.Өнөржаргал
Зочин · 2014/09/01
ene zasgaas manan ni hamaagui deer bsiin bishuu
Булган аймаг · 2014/08/30
Шинэчлэлийн Засгийн газрын т**********н өмнө Ерөнхий сайд нараас илүү сайн ажиллаж байна гэж манай нутгийнхан ярьж байна. Үнэхээр иргэдийнхээ төлөө цаг наргүй зүтгэж байгааг нь харж байна. Баярлаж байна.
Зочин · 2014/08/30
Алтанхуяг сайд маш сайн ажиллаж байна гэж хөдөөгийн иргэд дүгнэж байна. амжилт хүсье.
Зочин · 2014/08/30
Шинэчлэлийн Засгийн газар сайн ажиллаж байгаа.
ENE xvn ajilaal · 2014/08/30
ENE xvn ajilaa l xiij BGAA Ta nar uurusduu yu xiisen yum be ajil xiij bga negniigee mongolchuud dooshooo tat axa bolimoor yum uurusduu zvgeerl bolowsorolgvi MALNUUD bga shdee
Зочин · 2014/08/30
Зочин · 2014/08/29
zasgiin gazar ogtsroh yostoig hun bur l helj baina shdee ene altanhuyagaas arai uur setgej mongoliin tuluu tsohiloh zurhtei hun hun mongol ulsad alga gejuu
Зочин · 2014/08/29
Алтанхуяг сайдыг түүх үеийн үед ******члах байх даа, хөөрхий.
Зочин · 2014/08/29
Алтанхуяг сайдыг түүх үеийн үед ******члах байх даа, хөөрхий.
Зочин · 2014/08/29
zasgiin gazariig taraa, ardchilsan nam, mahn nam, man nam, namuudiig taraa, parlamentiig taraa, zasaglaliig solij eurunhiilu****iin zasaglaliig togtoo!!!! tegej baij mongol uls avragdana!!!
Зочин · 2014/08/29
ene hund tiim yos surtahuunii helterhii ch baihguiee, yun france--n eurunhii said, ene chin zahiin hulgaichaas doloon door setgehuitei amitn, yunch ih yum husch tom ulsuudtai zuirledeg yumbde. ehner huuhdee oims shigee solidog, ajilaa hahuuli luivraar yavuulj huuliig ulandaa gishgedeg esve (huuliin tuhai yamarch oilgolt baihgui,,mededgui) hun yumaa sain oilgoj av!!!